"Khaan Quest 2014" маргааш эхэлнэ

 "Khaan Quest 2014" хээрийн сургуулийн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр  Зэвсэгт хүчний жанжин штабт боллоо. Энэ сургуульд 23 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм байна. Маргааш 11:00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа болно. 

Оролцох бүрэлдэхүүнд нь УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд  Д.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт төлөөлөгчид, цэргийн атташе нар багтжээ.
 
Хамтарсан сургууль нь Эмнэлгийн хамтарсан ажиллагаа, Барилгын хамтарсан ажиллагаа, Команд штабын сургууль, Салааны түвшний хээрийн сургалт дадлага гэсэн төрлүүдээр явагдах юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.