АН-ын ҮЗХ хуралдах цаг болсон
Тус намын дүрэмд хагас жилд нэг удаа Үндэсний Зөвлөлдөх хороо/ҮЗХ/-г хуралдуулах ёстой гэж заасан байдаг. Хуралдаанаар намын дотоод асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, шийдэл хүрдэг юм. Өнгөрөгч хугацаанд тав болон арваннэгдүгээр саруудад Ардчилсан нам ҮЗХ-гоо хуралдуулж ирсэн байна. Энэ ирэх тавдугаар сард АН-ын ҮЗХ хуралдах болов уу гэсэн таамгийг төрүүлж байгаа юм. Гэвч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “ҮЗХ-г ойрын хугацаанд хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн. Гишүүдийн 1/3 нь ҮЗХ-г хуралдуулах санал гаргаад дэмжвэл, Гүйцэтгэх зөвлөл тогтоолоо гаргаад хуралдуулах боломжтой” гэж мэдэгджээ.

Уг нь АН-д хэлэлцэх асуудал их бий. Эсэргүү дөрөв, Х.Тэмүүжин сайд, Засгийн газрыг унагахгүй авч үлдэх гээд олон төвөгтэй асуудлууд байгаа ч заавал олонхоор хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн бололтой. Эсвэл энэ нь намын удирдлагуудын үзэл бодол уу.

УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хувьд ҮЗХ хуралдах зайлшгүй шаардлагатай хэмээн мэдэгдэж байгаа. Тиймээс ч намын даргадаа уламжлаад байгаа гэж мэдэгдсэн. Учир нь Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг ҮЗХ-оор хэлэлцэж байж баталдаг байна. Өөрөөр хэлбэл Р.Бурмааг Ардчилсан намаас хөөх эсэх асуудлыг ҮЗХ-оо л эцсийн байдлаар шийдвэрлэх юм. Мөн нам дотор үүсээд байгаа фракцуудын зөрчлийг ҮЗХ-оор зохицуулна. Түүнээс бүлэг хуралдаад, удирдлагууд шийдвэр гаргалаа гээд асуудал шийдвэрлэгдэхгүй.
Өнөөдөр эдийн засаг хямарч, улс орон хүндхэн байдалтай байна.

Гэтэл засаг барьж буй Ардчилсан нам дотоод зөрчлөөсөө болоод энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажлаа явуулж чадахгүй байна гэж харагдаад байгаа юм. Тиймээс дотоод зөрчлөө арилгахын тулд АН-ын гишүүдийг цуглуулж яаралтай ҮЗХ-г хуралдуулах цаг болсон байна. Үгүй бол нэг долоо хоног Р.Бурмаа, дараагийн долоо хоног Х.Тэмүүжин гэж явсаар ард иргэд чинь туйлдаж гүйцэх нь.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.