Сугалаанд хэн оролцохыг өнөөдөр зарлана

Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах хүсэлтэй иргэдийн дунд сугалаа явуулахаар болсон. Тус хороололд 1764 байр энэ сард багтаж ашиглалтад орох аж.

Уг байрны нэг ам метр талбайг нэг сая 280 мянгаар үнэлсэн бөгөөд зах зээлийн ханшаас 30-40 хувь хямд байгаа хэмээн Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал хэллээ. Энэхүү орон сууцанд нийт 90 гаруй тэрбум төгрөгийг Чингис бондын хөрөнгөөс зарцуулсан байна.

Нийт өргөдөл бөглөсөн 9094 иргэнээс хэд нь сугалаанд оролцох эрхтэй вэ гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг өнөөдөр эцэслэн тогтоож ирэх бямба, ням гаригуудад МNB-гийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулахаар болжээ.

Б.ИРЭЭДҮЙ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.