Төсөл хэрэгжүүлэгч 9 компани батламжаа гардан авлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажииллагааны хөтөлбөрт тусгагдсан Гэр хорооллын оршин суугч иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөх ажил үргэжилж байгаа бөгөөд шинээр батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх байршилд нийт 63,083 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөн, эхний ээлжийн 4000 орчим айлын орон сууцыг 2014 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7/29, 12/43 тоот тогтоолуудаар батлагдсан 21 байршилд нийт 22 аж ахуйн нэгж батламжаа гардан авч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар 9 аж ахуйн нэгжид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий Батламж, захирамжийг гардууллаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу Төсөл хэрэгжүүлэгч тус компаниуд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдээс санал авч дэмжигдэн, бичиг баримтын зөрчилгүй газрын гэрчилгээтэй иргэдтэй нэг бүрчлэн уулзаж  хоёр талт гэрээ байгуулсан юм.

Батламж гардан авснаар тус компаниуд иргэдтэй гурван талт гэрээ байгуулан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулснаар бүтээн байгуулалтын ажлаа эхлэх бүрэн эрхтэй болж байна.

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд:
  • Чингэлтэй дүүрэг 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө В хэсэгчилсэн талбайд “Бармон” ХХК
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэргийн хотхон орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө А хэсэгчилсэн талбайд “Хас харш” ХХК; Б хэсэгчилсэн талбайд “Стандарт проперти групп” ХХК
  • Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 72 дугаар сургууль орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө - “Асар-Өргөө” ХХК болон “Асар групп” ХХК-иудын түншлэл
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө - ТОСК ТӨҮГ
  • Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр,  Дамбадаржаа орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө – “Цэлмэг Ази” ХХК болон “Цэлмэг Ази төсөл” ХХК-иудын түншлэл
  • Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалахын их сургууль орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө – “Гангар инвес”т ХХК болон “Вишндевелопмент” ХХК-иудын түншлэл
  • Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө – Заг ХХК; Ү хэсэгчилсэн ерөнхий талбайд “Монтед констракшн” ХХК
  • Баянзүрх дүүргийн 13,14 дугаар хорооны  нутаг дэвсгэр, Орон сууцны XIV хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө З хэсэгчилсэн талбайд “Цагаан хуаран консалтинг” ХХК
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.