Уул уурхайн сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
10.00 цагт: Нийслэлийн Цэргийн штабаас 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Хангардийн 14 давхарт болно.
 
10.00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх, хамт олноо хошуучлан ажилласан шилдэг алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ "Соёлын төв өргөө"-нд болно.
 
11.00 цагт: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Азийн бүс нутгийн уулзалт семинарт оролцож буй сонгуулийн байгууллагатай санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ СЕХ-ны байранд болно.
 
11.00 цагт: Уул уурхайн сайд Уул уурхайн яамны хурлын танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт: "Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд Залуучууд, төгсөгчдийг байнгын ажлын байртай болгох, бизнесийн эхлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд нь дэмжих, оюутнууд хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил хөдөлмөр хийж туршлагажих, орлого олоход нь дэмжих зорилгоор тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаа Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн байранд болно.
 
14.00 цагт: Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар" нэгтгэлийн захиргааны ажилчид явган хүний замын цас цохиж цэвэрлэнэ. Үйл ажиллагаа Улаанбаатар нэгтгэлийн баруун салбар дээр болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.