Япончууд ДАШТ үзэхийн тулд ажлаа тасалж болно
Япон улсын компаниуд ажилтнуудаа Япон-Грекийн шигшээгийн тоглолтыг үзэж, багаа дэмжихийн тулд өнөөдөр зөвхөн өглөөний цагаар ажиллахыг зөвшөөрсөн гэнэ.
 
«Санкей»  сонинд мэдээлснээр хэрвээ Японы баг шигшээ тоглолтод шалгарах юм бол Токио хотын «Geo­code» интернэт компани ажлын хоёр өдрийг амралтын өдөр болгохоо зарлажээ. Компанийн ерөнхийлөгч Дайсукэ Харагути өмнөх дэлхийн аваргаар ингэж амралтын өдөр г аргасан нь ажилтнуудын сэтгэл санааг дэмждэг гэсэн байна.
 
Харин «Moshimo» компани 10-14 цагийн хооронд «Японы шигшээг дэмжих амралт» гэж зарласан аж. Компанийн удирдлагууд спортын тэмцээн уралдаан үзэх нь ажилтнуудын сэтгэл санааг сэргээдэг гэжээ.
 
Харин томоохон фирмүүдийн    хувьд ажилтнууддаа амралтын цаг өгч чадахгүй учир оффистоо тэмцээн үзэхийг зөвшөөрсөн байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.