Хүнсний талон олгоно
Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүнсний талон” хөтөлбөр үргэлжилж байна. Хүнсний талон олгохдоо эмзэг бүлгийн насанд хүрэгчдэд сард 10 мянга, хүүхдэд таван мянган төгрөгийн эрхийн бичиг олгодог. Тус талоноор архи, тамхинаас бусад хүнсний болон ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.

2013 онд манай улсын нийт өрхийн 86 хувь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанд хамрагдсан. Судалгаанд хамрагдсан айл өрхийн нэг болон хоёрдугаар бүлэгт хамрагдсан өрхөд харъяа Нийтийн халамжийн газраас энэ сараас эхлэн cap бүр хүнсний талон олгох юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ndamdb 2016-01-05 00:51:39
    sain shalgaj olgox xeregtei
    50.141.35.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2016-01-04 20:36:16
    Mash zob
    172.56.21.213
    Мэдэгдсэн Хариулах