Б.Батзаяа болон “Самсунг Си энд Ти”-тэй холбоотой асуудал хэнийг хааш нь хөтөлнө вэ
Эрүүгийн цагдаагийн газрынхан Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг болон төмөр зам барьж байсан Солонгосын компанийн менежерийн хамтаар өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр баривчилж, Зайсан дахь хорих газарт арав гаруй хоног саатуулаад батлан даалтад гаргасан билээ. Түүнийг их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгасан бөгөөд энэхүү баривчилгаа олон нийтэд ил болсноор Б.Батзаяагийн цаадах  буюу түүнийг тухайн үед удирдан залж байсан хүмүүс хэн байв гэдэг асуултууд хариугаа нэхэх болсон.

Гэхдээ энэ асуултад хариулах тун амархан байсан. Учир нь түүний тухайн үеийн удирдлагууд бол яах аргагүй Зам тээврийн сайд асан А.Гансүх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар байсан. Иймээс улс төр сонирхогчдын дунд тэр их хэмжээний угаагдсан гэх мөнгө дээрх эрхмүүдтэй холбоотой байх гэсэн хардлага газар авах болсон.
Тэгвэл энэ асуудал юуны учир сөхөгдөж, ямар учраас хэрэг болон баривчилгаа шалгалтаар үргэлжлэх болов гэдгийг эргэн сөхвөл, 2013 оны тавдугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа “Самсунг Си энд Ти” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан, тус компанийг тендергүй сонгон шалгаруулснаас үүдэлтэй гэж хэлж болно. Мэдээж,  тэдэргүй шалгаруулна гэдэг өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Тэгэхээр зарим нээг хүмүүсийн анхаарл өртөхгүй байж боломгүй. Иймээс Б.Батзаяаг яагаад ийм үйлдэл хийв гэдгийг тогтоохын тулд  цагдаагийн байгууллаагас шалгаж эхэлсэн гэх.

“Энержи Ресурс” ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг аль хэдийнэ гэрээ байгуулагдсан мэтээр Засгийн газарт танилцуулан тогтоол гаргуулж, “Самсунг Си энд Ти” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэнэ. Мөн  “Самсунг Си энд Ти” эрх шилжүүлэн авахдаа өмнө нь “Энержи Ресурс” ХХК-ийн тохирсон 10 компани дээр нэмж, “Транском” ХХК буюу “Хэт”-ийн охин компани, “Шинэ халхын төмөр зам” ХХК, “Повер ложистик” гэсэн компаниудтай хамтран ажиллахаар болж, нийт гэрээний дүнгээ 65 сая ам.доллар буюу 137 тэрбум төгрөгөөр тооцож, харин  “Монголын төмөр зам” ТӨХК “Самсунг Си энд Ти” компанид ул шорооны ажлын нийт зардалд 119 сая ам.долларыг шилжүүлсэн байсан тухай мэдээлэл ил болов.

Үнийн дүнгээс илүүдэж зөрсөн бүх мөнгийг “Самсунг Си энд Ти” ашиг болгон авсан нь энэ хэргиг шалгах гол шалтгаан болсон байна.
Өөрөөр хэлбэл, газар шорооны ажлаас нийт 54 сая ам.долларын ашиг хүртсэн “Самсунг Си энд Ти” анхааралд өртөж, түүнийг нь шилжүүлсэн эрхмүүд асуудалд унасан аж.  Иймээс л  Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, тус компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ, Ли Жон Гёл нарыг шалгах эрэн суурвалжлах болжээ.

Гэтэл энэ асуудалтай холбогдуулан шинэ оны дараахан Х.Баттулга, А. Гансүх нарыг шалгаж байна гэх мэдээлэл газар авсан ч энэхүү мэдээллийг АТГ болон А.Гансүх нар үгүйсгээд буй. Харин Х.Баттулга энэ талаар дуугүй байсаар.

А. Гансүх энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд надтай хамт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяатай холбоотой эрүүгийн хэргийн шалгагдаж байгаа явцын талаар ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Миний хувьд төмөр замтай холбоотой асуудлыг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар би 2013 онд  өөрийн хүсэлтээр АТГ болон цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. Энэ асуудлаар АТГ-т өөрийн биеэр хоёр удаа очиж байцаалт өгч, тайлбар, нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн. Миний хувьд ажлаа хэвийн гүйцэтгэж байна. Гадаадад явах эрхийг хориглоогүй. Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн” хэмээн тайлбар хийжээ.

Тэгвэл одоо Х.Баттулга гишүүн энэ асуудлаар хэзээ тайлбар хийх вэ, олон түмэн хүлээсээр.
Г.Уянга 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД 2016-01-06 05:28:26
    Алдарт крантны онол болоод танкны онолыг зохиосон уртаашаа 4-р ангийн боловсролтой жонхуу баттулга, мөнгөний төлөө төрсөн хүүхдээ зарахад ч бэлэн чацга гансүх б...
    • Иргэн  2016-01-06 12:05:57
      Юмны АРД нуугдагч Чи оороо хэн. Оороо бас ямар онолоор онолдоод бнаа