Нийслэлийн долоон мянга гаруй хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна
Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 оны 8 дугаар сараас эхлэн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар  тээвэрлэж эхэлсэн юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дунд оврын тусгай зориулалтын 10 автобусыг худалдан авч захын хорооллын 10 сургуульд хүргүүлж үйлчилгээ үзүүлсэн байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд сургуулийн автобусны үйлчилгээнд нийт 33 сургуулийн 3424 хүүхдэд автобусны үйлчилгээ хүрсэн бол энэ хичээлийн жилийн байдлаар 7 дүүргийн 4 цэцэрлэг, 54  сургуулийн 133 автобусаар давхардсан тоогоор 7 276 суралцагч үйлчлүүлж байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн Боловсролын газраас өгч байна. Үүнээс  төрийн бус өмчийн  28, төрийн өмчийн 26 сургуулийн, төрийн бус өмчийн 3, төрийн өмчийн 1 цэцэрлэг автобусны  үйлчилгээтэй болсон байна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.