“50 мянгаар кассын программ”
НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой иргэд, ААН-ийн дунд баримт хэвлэх, цуглуулах гэх мэт асуудлууд тулгараад буй.Иргэдийн хувьд баримтаа цуглуулж, сугалаанд оролцож, худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авах боломжтой. Харин ААН-үүд хуулийн дагуу баримтыг нь хэвлэж өгөх үүрэгтэй.Баримт хэвлэхийн тулд зарим жижиг ААН, бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол асуудал бол үнэтэй кассын машин худалдан авах юм.Тэгвэл энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх нэгэн төсөл хэрэгжиж эхэллээ. НӨАТ-ын урамшууллын системийн програм нийлүүлэгч 20 гаруй компанийн нэг болох “Ай Ти Экспертс” компани “50 мянгаар кассын програм”-тай болцгооё хэмээн уриалж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус компанийн Гүйцэтгэх захирал А.Мөнхбадралтай уулзлаа.

-НӨАТ-ын урамшууллын системтэй холбоотой танай компанийн зүгээс хэрэгжүүлж буй “50 мянгаар кассын програм” төсөл их сонирхолтой санагдлаа?
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэн хэрэгцээтэй байгаа  дэлгүүр, ресторан, цайны газар, зочид буудал, үсчин, эмийн сан зэрэг үйлчилгээний газруудад зориулсан хямд үнэтэй кассын програм хөгжүүлэх зорилгоор “Ай Ти Экспертс” шилдэг програмистуудын баг  “50 мянгаар кассын програм”, олуулаа санхүүжүүлж, хямдаар худалдаж авья  кампанит ажлыг зохион байгуулж байгаа юм.Тус төсөл нь кассын програм худалдаж авах хэрэгцээтэй байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид хамгийн бага үнээр кассын програм хүргэх,  НӨАТ шинэ  хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгоход  чиглэгдсэн.Эхний мянган хэрэглэгч нь санхүүжүүлэгч болж байна. Мянгаас илүү борлуулагдвал эхний мянган хэрэглэгч хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэнэ. Crowdfunding буюу олуулаа санхүүжүүлж өгөөжийг нь хүртэх санаа байгаа юм.

-Ямар хүмүүс сонирхож оролцох боломжтой вэ?
-НӨАТ-ын буцаалтын QR код болон сугалааны дугаартай баримт хэвлэж өгөх шаардлагатай байгаа бүхий л жижиг ААН-үүд энэ програмыг хэрэглэх боломжтой.Жижиг гэдгийн учир нь том дэлгүүр, ААН-үүд кассын машин хэрэглэдэг.Гэтэл үнэтэй кассын машин авч чадахгүй, хэрэглэх ч шаардлагагүй олон мянган жижиг бизнес эрхлэгчид бий. Тэдэнд зориулагдсан програм юм.Худалдаж авсан эхний 1,000 хүн хөрөнгө оруулагч болно.

-Энэхүү програмын эхний 1,000 хэрэглэгчийн нэг болохын тулд ямар алхам хийх ёстой вэ?
-Манай /www.itexpert.mn/ сайтад хандаад татвар төлөгчийн дугаар, дансны дугаар зэрэг мэдээллээрээ бүртгүүлнэ.Яагаад дансны дугаарыг оруулж байгаа вэ гэхээр эхний 1,000 хүн өгөөжөө буцаан авах учир тэр.Банкны дансаар тушааж болно. Ингэхдээ гүйлгээний утга дээрээ нэр, утсаа оруулбал манай үйлчилгээний ажилтнууд эргэн холбогдож мэдээллийг нь авах юм.

-Энэхүү програмыг худалдан авагчид дараа нь хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх хэлбэрээр зохион байгуулсны гол утга учир нь юу вэ?
- Анхны худалдан авагчид энэ төсөлд 50 мянган төгрөгөөр хөрөнгө оруулж байгаа учраас ашигтай ажиллаж чадах юм бол хөрөнгө оруулалтынхөө өгөөжийг хүртэх боломжтой.Манай програм хүмүүсийн гар дээр хүрээд зогсчихгүй.Санхүүжүүлсэн хөрөнгөөрөө жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан харилцагчийн бүртгэлийн систем, захиалгын систем, агуулахын систем зэргийг нэмж хөгжүүлнэ.Татварын Ерөнхий Газрын НӨАТын систем хөгжихийн хэрээр манай програм ч хөгжөөд байна.

-Борлуулалтын таамаглал хэр байгаа вэ. Хүмүүс олноор нь авч, өгөөж хүртэж чадах болов уу?
-Хүмүүс өгөөж хүртэх нь тодорхой. Зэх зээл дээр 30 мянган ААН энэ програмыг ашиглаад явах шаардлагатай байгаа.Энгийнээр тайлбарлавал crowdfunding буюу олуулаа санхүүжүүлж хямдаар авна.Үүнийг илүү тодорхой ойлгуулахын тулд нэг жишээ татъя. Зуслангийн газар дээр дэд станц байгуулаад тог авахын тулд 25 сая төгрөг шаарлдлагатай байлаа гэж бодъё.Түүнийг 50 айл нийлээд нэг бүр 500 мянган төгрөгөөр санхүүжүүлээд бариулъя. 50 айл бага зардлаар тогтой боллоо.  Дээрээс нь 51 дэх айл нэмэгдэхээр тэр айлын өгсөн мөнгийг анхны 50 хөрөнгө оруулагч хувааж авна гэсэн үг. Яг үүнтэй л адил.

50 МЯНГААР КАССЫН  ПРОГРАМ”-ЫН ӨГӨӨЖ ХҮРТЭХ ДАРААЛАЛ

Эхний 1,000 худалдан авагч, хөрөнгө оруулагч болсноор бүтээгдхүүнийг хямд үнээр эзэмшихээс гадна програмын борлуулалтаас хамааран оруулсан хөрөнгө оруулалтаасаа дараах байдлаар өгөөж хүртэх боломжтой. 

1,000-аас дээш буюу 2,000 ширхэг програм борлогдвол => оруулсан хөрөнгө оруулалтын 20% буюу 50 мянган төгрөгний 20% болох 10,000 төгрөгийн өгөөж

3,000 ширхэг програм борлогдвол => оруулсан хөрөнгө оруулалтын 30% буюу 50 мянган төгрөгний 30% болох 15,000 төгрөгийн өгөөж

4,000 ширхэг програм борлогдвол => оруулсан хөрөнгө оруулалтын 40%

5,000 ширхэг програм борлогдвол => оруулсан хөрөнгө оруулалтын 50% гэх мэтээр өснө. 
 
"ОФФИСЫН ПРИНТЕР ДЭЭР БАРИМТАА ХЭВЛЭЭД ӨГӨХ БОЛОЛЦООГ ЭНЭ ПРОГРАМ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ОЛГОНО"
-Програм чинь бэлэн болчихсон гэсэн үг үү?
-Бэлэн болчихсон. Хямдхан байх зарчим нь олуулаа худалдан авах учраас бид нэгдүгээр сарын 20-ныг хүртэл урьдчилсан захиалга авч байна. Тэр хүртэл өөрийнхөө нэр, регистрийн дугаар, дансны дугаараа манайд бүртгүүлэх юм бол худалдан авах боломжтой. Эхний 1,000 худалдан авагч өгөөж хүртэх учир дансны дугаарыг нь авч байгаа.

-Эхний мянгаас хойш худалдаж авсан хүмүүс адилхан 50 мянган төгрөгөөр худалдан авах уу?
-Тэгнэ. Гэхдээ өгөөж хүртэхгүй.

-НӨАТ-ын буцаан олголтын хүрээнд жижиг ААН-үүд яагаад энэ програмыг ашиглах хэрэгцээ шаардлагатай тулгараад байгаа вэ?
-Учир нь бүх ААН-үүд бараа үйлчилгээндээ НӨАТ-ын буцаалтын QR код, сугалаатай баримт хэвлэж өгөх шаардлагатай болоод байна. Энэ нь УИХ-аас батлагдсан НӨАТ-ын шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой.2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд бүх ААН-үүд тийм баримтаар үйлчлэх ёстой гэсэн хуулийн заалттай. Тиймээс байгууллагуудад програм хангамж зайлшгүй хэрэгтэй болж байна. Одоогийн байдлаар 20 мянган ААН энэ програмтай болох шаардлагатай. Гэхдээ энэ програм нь өөрөө хямдхан байх хэрэгтэй.Энэ төслийн гол утга учир бол олуулаа 50 мянган төгрөгөөр худалдаж авах боломж юм. Жижиг ААН-үүд заавал кассын машин, зориулалтын принтертэй байх шаардлагагүй. Өдөртөө 50 орчим үйлчлүүлэгчтэй, 20-иод төрлийн үйлчилгээтэй газар үнэтэй кассын машин ажиллуулахад төвөгтэй.Энэ програмыг ашиглахын тулд тухайн хүнд андройд гар утас,таблет, Windows үйлдлийн системтэй компьютер хоёрын аль нэг нь байхад  л хангалттай.Жишээ нь баркод уншуулахгүй үйлчилгээ үзүүлдэг газруудад заавал нарийн үйлдэлтэй кассын машин хэрэггүй. Зүгээр энгийн оффисын принтер дээр баримтаа хэвлээд өгөх бололцоог энэ програм хэрэглэгчиддээ олгоно.

-ААН-үүд ebarimt.mn сайт руу ороод онлайнаар баримтаа хэвлэх боломжтой байгаа. Тэгвэл “50 мянгаар кассын програм” үүнээс юугаараа өөр гэж?
-ebarimt.mn рүү ороод хэвлэж болно л доо. Гэхдээ хэд хэдэн дутагдалтай тал бий. Эдгээрийн ялгааг тайлбарлая:

Ebarimt.mn - 50 мянгаар кассын програм

Интернэт тасарсан тохиолдолд талон өгөх боломжгүй - Интернэтгүй нөхцөлд ч ажиллана

Байнга онлайнаар холбогдох шаардлагатай - 72 цагийн дотор нэг удаа холбогдож, мэдээллээ шинэчлэх шаардлагатай

Зөвхөн НӨАТ-ын кодтой падаан хэвлэнэ - Өдрийн гүйлгээгээ хянах, тооллого хийх, бараа үйлчилгээний өртөгөө оруулах г.м маш олон давуу тал байгаа

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ шивж оруулах шаардлагатай - Урьдчилаад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оруулсан байх тул үйлчлүүлэгчидэд баримт хурдан хэвлэж өгнө

Бага гүйлгээ хийдэг ААН-үүдэд илүү тохиромжтой - Жижиг бизнес эрхлэгчдэд тохиромжтой

Баримт хэвлэхэд дунджаар 2 минут болно -  Баримт хэвлэхэд гурван секунд шаардана
 
-Бүх ААН-үүдэд дэлгүүрт байдаг шиг кассын машин, бар код уншигч зэрэг үнэтэй төхөөрөмж байлгах шаардлага тавигдаад байгаа. Үүнээс болоод зарим жижиг бизнес эрхлэгчид дарамтанд орчихсон явж байна лээ. Тэдний асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж ойлголоо?
-Манай програмыг интернэтээс татаад л суулгачихна. Танд заавал үнэтэй кассын машин хэрэг болохгүй. Жирийн компьютер, принтер байхад л ажиллана гэж ахин хэлье.Жишээ нь манай нэг эгч байна. 60 орчим настай. Тэрбээр орон сууц, ААН-д ариутгалын үйлчилгээ эрхэлдэг. Тэр эгчийг ААН-үүд кассын машинтай бол гээд шаардаад байгаа. Хэрэв авахгүй бол холбогдох газарт нь хэлнэ гээд л. Гэтэл тэр хүнд кассын машин авахгүйгээр 50 мянган төгрөгний програм худалдан аваад баримтаа хэвлээд өгөх боломж нь ингээд бүрдэж байна. Мэдлэг, мэдээлэлгүй хүмүүст үнэтэй кассын машин заавал авах ёстой гэсэн ойлголт, дарамт их байна. Үүнийг энэ програм шийдэж чадсан.

-Програмыг хэрэглэхэд хэр хялбар вэ?
-Маш хялбархан. Монголын 21 аймгийн интернэт холбогддог аль ч газраас манай програмыг татаж аваад суулгаад ашиглах боломжтой. Учир нь манай компани онлайнаар програмаа зарах дэлгүүртэй. Тэр дэлгүүртээ програмаа байршуулсан.Програм худалдаж авах гэж буй тухайн компани эхлээд бүртгүүлнэ. Дараа нь програмаа татаж аваад татварын системдээ холбогдох юм.Холбогдсоныхоо дараа үйлчилгээнүүдээ оруулна. Жижиг дэлгүүрүүд дунджаар 500 орчим төрлийн бараатай байдаг. Барааны сан нь манайд байж байгаа. Хэрэв шаардлагатай бол өртөг, үнийг нь оруулж болно.  Кассын програм учир өдөрт хэдэн төгрөгний ашиг олсон, хэдэн бараа зарсан зэргээ тэр оройдоо гаргачих боломжтой юм.

-Баримтаа хэвлэж өгөх боломжгүй хүмүүс яах вэ?
-Принтергүй хүмүүс нь и-мэйлээр явуулах боломжтой. Энэ нь иргэдэд маш ашигтай систем болж байна.

-Жижиг бизнес эрхлэгчдийн ихэнх нь НӨАТ төлөгч биш байдаг. Тэд яагаад энэ баримтыг хэвлэж өгөх ёстой юм бэ?
-Татварын Ерөнхий Газраас гаргасан баримтын дээд талд нь “НӨАТ төлөгч”, “НӨАТ төлөгч биш” гэсэн бичиг бий.
НӨАТ төлөгч биш газраас худалдан авалт хийх юм бол урамшуулал авахгүй ч сугалаанд оролцоно. Угаасаа бүх ААН-үүд баримт хэвлэж өгөх ёстой гэж хуулинд заагдсан байгаа.

-50 мянган төгрөгөөр эхний удаа худалдаад авчихвал дахиж мөнгө төлж сунгуулах зэрэг тохиолдол гарах уу. Бас танайхтай ижил үйлчилгээ үзүүлэх өөр програмууд бий юу. Тэдний үнэ ямар байдаг вэ?
-Гарахгүй. Нэг удаа 50 мянган төгрөгөөр худалдаад авчихад л хангалттай. Тухайн хэрэглэгч програмынхаа хөгжүүлэлт бүрийг үнэгүй хүртэнэ. Автоматаар update хийгдээд явна гэсэн үг.Монголд анх удаа IT-ийн crowdfunding (олуулаа санхүүжүүлэх төсөл)хийгдэж байгаа гэдгээрээ маш онцлогтой. Яг үнэндээ энэ програмыг үнэгүй өгч байгаа гэсэн үг. 50 мянган төгрөг нь програмын шинэчлэлд зарцуулагдана.Үүнтэй ижил төрлийн програм өнөөдөр доод тал нь 300 мянга, цаашлаад 2,000 доллар хүртэл үнэтэй байна.Зарим програмуудыг хэрэглэхийн тулд хамгийн хямд нь сар бүр 15 мянган төгрөг төлөх шаардлагатай гэсэн байна лээ.

-Програмаа хэзээ авч болох вэ?
-Нэгдүгээр сарын 20 хүртэл урьдчилсан захиалга авч байна. Захиалга дуусаад мянгаас дээш хүнд борлуулагдсан бол шууд өгөөжөө хүртэж эхлэх боломжтой.
Ярилцсанд баярлалаа.

ХЭРЭВ ТА УГ ПРОГРАМЫГ ЗАХИАЛАХЫГ ХҮСВЭЛ ДООРХ ДАНС РУУ МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛЖ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ДЭЭР НЬ КОМПАНИЙН НЭР, УТАСНЫ ДУГААРАА БИЧНЭ ҮҮ. IT EXPERTS КОМПАНИЙН АЖИЛТНУУД ТАНЬ РУУ ЭРГЭН ХОЛБОГДОХ БОЛНО.
БАНКНЫ НЭР: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ДАНСНЫ ДУГААР: 464009205
ХҮЛЭЭН АВАГЧ: АЙ ТИ ЭКСПЕРТС ХХК
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: КОМПАНИЙ НЭР, УТАСНЫ ДУГААР 
      (ЖИШЭЭ НЬ:    АЙ ТИ ЭКСПЕРТС ХХК, 95285317)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • урантуяа 2016-01-12 13:31:25
    Программ захиалснаас хойш хэдий хугацаанд авч болох вэ. Энэ дээр бичсэн утас ер авахгүй юм.
    202.72.245.152
    Мэдэгдсэн Хариулах
  • suhee 2016-01-11 15:49:05
    Ene tatwariin bdlogo meg l bishee saihanbilgiin ard tvmneesee hulgai hiij bgaa neg hlberni ym blee hseg baychuudl ulam bayjaal jijigvvdni barag dampuurni yanada...
    202.70.46.217
    Мэдэгдсэн Хариулах
  • gerel 2016-01-10 19:29:21
    Zugeer l um shig sanagdlaa.
    64.134.188.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zoro 2016-01-10 13:10:02
    Ямар ч бэлтгэлгүй хогийн новшийн юум хийх юумаа яагаад энэ эрх баригчид ард түмний халаасруу гараа дүрж татвар торгууль нэмж өөрсдийн идснээ нөхөж байдаг новш ...
    122.201.31.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Цой 2016-01-10 09:25:44
    Гайтай ебаримт нь ажиллахгуй мах идлээ бна. Яавал амархан буртгуулэх бол
    202.55.191.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганболд 2016-01-10 05:27:39
    Засаг нь дампуу болохоор иргэд нь төөрөлдчих юм уг нь татвар хурааж авах нь засгийн газрын ажил иймд тэр прогарамыг нь засаг бэлдээд өгөх учиртай яг л нөат бүрт...
    119.40.102.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Тайлбар авъя 2016-01-10 04:54:29
    1000 хүн оруулсан хөрөнгөнөөсөө хувь авна гэж харин хэдээр дараагийн 1001 дэх хүнд зарах, тэрнээс юу ч олж авахгүй юу?энэ нөхөр жоохон зальтай л юм яриад бн
    202.21.106.139
    Мэдэгдсэн Хариулах
    • 1001 дэх хүн 2016-01-10 06:27:40
      2000 хүрэхээр авнаа гээд бичсэн бна 2 бүтээгдэхүүнээ буюу хямд програмаа авчихж бна шдээ
      122.201.31.219
      Мэдэгдсэн Хариулах
      • 1001-d 2016-01-10 13:39:02
        Zuvhun anh oruulsan 50,000-aasaa l huvi avna gej baigaa bizdee, ternees tsaashid zarah ashigaas ni hurungu oruulagch 1000 hun avah tuhai alga bn malaa
        202.21.106.101
        Мэдэгдсэн Хариулах