Нийслэл харилцаа холбооныхоо зардлыг хэмнэнэ
Монгол Улсын Засгийн газрын “2008 оны Төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай” 128 дугаар тогтоол,  2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолуудын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн харилцааны холбооны зардлыг хэмнэх тухай” захирамж гаргалаа.

Захирамжид нийслэлийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах,  нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утас, үүрэн холбооны үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, одоогийн харилцаа холбооны зардлыг хэмнэж нэгдсэн “Нийслэл багц”-ыг бий болгож ажиллах, “Нийслэл багц” үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан холбогдох хууль, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт даалгалаа.  

Мөн “Нийслэл багц”-д хамрагдаж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн засаг захиргааны бүх шатны байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.