Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин 200 сургуульд 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
БСШУ-ны яамнаас бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулж, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 200 сургуульд 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтанд амжилттай оролцон шалгарсан нийт 120 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 200 сургууль тус бүр 3000 доллар буюу 6 сая төгрөг нийт 1   тэрбум 200 сая төгрөгийг тэтгэлэг олгож байна.

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ гардуулах арга хэмжээн дээр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих шинэ төслийн санааг дэвшүүлэн, судалгаа хийж хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж өөрсдөө бие даан хэрэгжүүлэх СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь сургуулийн бие даасан байдал, сургуулийн хөгжилд ихээхэн тус нэмэр болно гэж төлөвлөж бид энэ ажлыг санаачлан хийж байна. ” гэж Боловрсол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр онцлон хэллээ.

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн 635 ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. 1-р шатны төслийн сонгон шалгаруулалтанд 400 сургуулийн төслийн санал ирснээс 200 сургуулийн бичсэн төсөл нь шилдгээр шалгарч тус бүр 3000 ам доллар буюу 6 сая төгрөг нийт 1 тэрбум 200 сая төгрөгийг тэтгэлэг гардаж аваад байна.

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ гардуулах арга хэмжээн дээр Төслийн захирал бөгөөд БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн ач холбогдол үр дүн” гэсэн илтгэл тавьлаа.  “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн хөгөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын Засгийн газар БСШУЯ хэрэгжүүлж буй 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэх бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх, чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байна.
 
 БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.