“Хамгийн сайхан нь"  ашгаараа тэргүүллээ
ШӨХТГ-аас долоо хоног бүр ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудыг зарладаг. Зургаан сарын гурав дахь долоо хоногийн байдлаар кино театруудад дөрвөн монгол кино гарч байгаа бөгөөд “Өргөө” кино театрт хамгийн сүүлд нээлтээ хийсэн “Хамгийн сайхан нь”, “Миний хайр” кинонууд гарч байгаа бол “Тэнгис”-т дөрвөн кино гарч байна. Өнгөрсөн долоо хоногийн жагсаалтын дүнгээр шинээр нээлтээ хийсэн “Хамгийн сайхан нь” уран сайхны кино тэргүүлсэн бол удаахад нь “Миний хайр” уран сайхны кино жагслаа.

Дашрамд дуулгахад,тус газраас ирэх долоо хоногийн баасан гарагт энэ оны эхний хагас жилд хамгийн их ашиг орлого олсон киног олон нийтэд зарлах гэнэ.

Mollywood Box Office
Энэ долоо хоногт орлогоороо тэргүүлсэн кино:
1 Хамгийн сайхан нь - 30,525,568 төгрөг
2 Хүүгүй ломбард - 10,722,668 3,677,338 төгрөг
3 Миний хайр - 11,018,093 төгрөг
4 Улаан пальто - 23,420,000 6,053,667 төгрөг.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.