Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор ерөнхий боловсролын 200 сургуульд 3000 долларын тэтгэлэг олголоо. Сургуулиуд энэ мөнгийг сурагчдын авьяасыг дэмжих, тэдний сурах орчинг сайжруулахад зориулах юм. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ын захирал Н.Отгонтуул “Энэ тэтгэлэгийг авахдаа “Хүүхдүүдийн авьяас хөгжүүлэх төсөл” боловсруулсан. Энэхүү ажлын хүрээнд бид үндэсний хөгжмийг зааж сургахад тэтгэлэгийг ашиглахаар төлөвлөөд байна. Үүнд ятга, ёочин, морин хуур, бишгүүр гэх мэт хөгжмийн зэмсгүүдийг багтаасан” гэв.
Дэлхийн банкны санхүүжилтээр гурван үе шаттай хэрэгжиж байгаа “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт төрийн өмчийн 635 ЕБС бүгд оролцоно. Нэгдүгээр шатны төслийн сонгон шалгаруулалтад 400 сургуулийн сургалтын орчин сайжруулах төсөл ирсэнээс 200 төсөл шилдгээр шалгарч тус бур 3000 доллар буюу 6,000,000 төгрөг, нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг гардуулсан байна.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр тэтгэлэг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийг ид хэрэгжүүлж байгаа энэ үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор нь дэмжих энэхүү төслийн санааг дэвшүүлсэн. Сургуулиуд өөрсдөө судалгаа хийж, хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж төслөө хэрэгжүүлнэ. Энэ нь сургуулийн бие даасан байдал, сургуулийн хөгжилд багагүй тус нэмэр болно гэж итгэж байна. Үлдсэн сургуулиудын захирлуудад дараагийн шатны төслийн сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцох даалгавар өгч байна” гэсэн юм.

Х.Тэмүүжин