Д.Бэрххүү: Манай сургуулийн сурлагын амжилт дээшилсэн
БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 200 сургуульд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр зарласан төслийн шалгаруулалтад  амжилттай оролцсон 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн сургуулиуд тус бүр 3000 ам.долларын санхүүжилт авч байгаа юм.  Энэхүү тэтгэлгээр хэрэгжих төсөлд улсын хэмжээнд нийт 120 орчим мянган хүүхэд хамрагдах юм.

Архангай аймгийн Цэнхэр сумын бүрэн дунд сургуулийн захирал Д.Бэрххүүтэй ярилцлаа.

-Танай сургууль  тэтгэлэг авлаа. Энэ мөнгөөр юу хийх боломжтой вэ?

-Манай багш нар хамтраад хүүхдийг хөгжүүлэх, бие дааж бүтээл туурвих тухай төсөл боловсруулсан. Насанд хүрээд амьдрах чадвартай болгоход энэхүү төсөл үр дүнгээ өгөх юм. Боловсролын чанарыг сайжруулах төслийн хүрээнд хүүхдүүд авьяасаа нээж, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд дэмжинэ. Манай сургууль хэд хэдэн лаборатори байгуулсан. Энэ бүхэн хүүхдийг хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт. Манай багш нар багаар ажилладаг. Баг хамт олноороо л хүүхдийг хөгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлэхэд бага ангийн багш нарын баг түлхүү ажиллах байх. Энэ тэтгэлгээс гадна өөр тусламж дэмжлэг олж сургуульдаа зарцуулахад бид анхаарч байгаа. Зургаан сая төгрөг тийм ч хангалттай мөнгө биш. Гэхдээ хэрэгтэй зүйлд зарцуулж болно.

-Орон нутгийн хүүхдүүд хэр хөгжиж чадаж байна вэ. Технологийн дэвшлийг ашиглаж, хичээлээ судалж чаддаг уу?

-Байгальдаа их ойр учраас зарим нэг хичээлийг заахад амар байдаг. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, байгалийн нэг ширхэг чулуу ч үнэ цэнтэй байдгийг хүүхдүүд ойлгодог болсон. Хөдөөгийн хүүхдийг дэмжээд өгвөл тэдэнд их авьяас бий. Спортын салбарт амжилт гаргаж буй тамирчдыг хараад байхад голдуу сумын сургууль төгссөн хүүхдүүд байдаг. Харин бидэнд цахимаар мэдээлэл авах боломж хомс байна. Учир нь интернэтийн төлбөр төсөвт байдаггүй болохоор бүрэн ашиглах бололцоо алга.

-Боловсролын шинэчлэлд ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-Манай сургуулийнхан боловсролын шинэчлэлийн хүрээнд хотын сургуулиудаас туршлага судалсан. Бид нийслэлийн Ганзам сургуультай хамтарч ажилладаг. Тус сургуулийн багш нар манай сургуульд очиж 14 хоног хичээл заадаг. Манай багш нар Ганзам сургуульд ирж хичээл орж байна. Гурван жилийн өмнөөс лаборатори сургуулиудтай гэрээ байгуулснаар манай сургуулийн сурлагын амжилт сайжирсан. Аймгийн хэмжээнд 18 дугаарт бичигдэж байсан бол 2015 онд наймдугаар байрт орсон. Тэгэхээр цөм хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээ өгч байна гэсэн үг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ankhaa 2016-01-21 04:16:30
    Begii ah maani od bolj bna daa ajlìin amjilt hysie
    27.123.214.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Ичээчээ 2016-01-13 16:54:54
    111 r surguuliig anhaarch uzeesee bile bagsh nar n yamarch chadvar alga. Huuhduudn ulaan noil.erhlegch menejern jugeerl suuj bn huuhduudiig yostoi hohirooj bn
    103.26.195.177
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2016-01-13 05:48:14
    berhee surguuliin huuhduuddee horiotoi an herhen agnah arhi yaj uuval shartahgui bh zergiig sain zaasan
    27.123.214.88
    Мэдэгдсэн Хариулах
    • chi teriin l suraa yu  2016-01-13 09:17:42
      d
      124.158.124.158
      Мэдэгдсэн Хариулах
  • х 2016-01-13 04:15:31
    захын сургуулиудын бага ангийн багш нарыг чадваржуулаачээ, тэс хөлдүү юмнууд байхын, тэр 44-р сургууль лав,
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах
  • ХН 2016-01-13 03:56:46
    БЭРХХҮҮ БАЙХ НЬ.
    202.179.25.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-13 03:48:21
    Хөөх бэрхээ ах байна.
    202.21.106.128
    Мэдэгдсэн Хариулах