Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 09.00 цагаас эхлэх байсан ч уламжлал дагуу цагаасаа хоцорч 11.00 өнгөрч баыхад эхэллээ. Хугацаандаа эхлээгүй шалтгаан нь бас л ирц бүрдээгүйтэй холбоотой. Чуулганы танхимд МАН-ын бүлгийн 11 гишүүн ирсэн ч ирцээ бүртгүүлэхгүй, олонхийн бүлгийг ирцээ 50 хувьд хүргэсэн цагт кноп дарж ирцэндээ ороно хэмээн гүрийсээр байв. Энэ асуудалд УИХ-ын дарга З.Энхболд  “11.00 цаг болж байхад МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгье гэхээр эсэргүүцээд байна” гэв.

Чуулганы хуралдааны эхэнд Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх юм.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хүүхдийн мөнгийг нэмэхийг дэмжиж байгаа. Гэхдээ яагаад хасна гэсэн юм, яагаад одоо нэмэх болов. Бодлогогүй байна вэ. 300 мянга орчим айл өрх яагаад судалгаанд хамрагдсангүй вэ, 600 орчим сая төгрөг зарцуулж судалгаа хийсэн, С.Эрдэнэ сайд хариулт өгөх хэрэгтэй. 2016 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхгүй болохоор хүүхдэд 20 мянга биш 12 мянган төгрөг ногдох болж байгаа. Төсвийн тодотголоо хэзээ оруулж ирэх вэ гэдгийг тодруулж байна" гэлээ.

Ийнхүү чуулганы хуралдаан эхэллээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.