Б.Туяацэцэг: Бага ангийн хүүхдүүдийн 60-70 хувийг шатар тоглодог болгох зорилт тавьсан
БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 200 сургуульд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр зарласан төслийн шалгаруулалтад  амжилттай оролцсон 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн сургуулиуд тус бүр 3000 ам.долларын санхүүжилт авч байгаа юм.  Энэхүү тэтгэлгээр хэрэгжих төсөлд улсын хэмжээнд нийт 120 орчим мянган хүүхэд хамрагдах юм. Энэ талаар Төв аймгийн Угтаалцайдам сумын улсын тэргүүний ахлах сургуулийн захирал Б.Туяацэцэгтэй ярилцлаа.

-Танай сургуулийн боловсруулсан төсөл юугаараа онцлог  вэ?

-Манай төслийн онцлог бол өөрийн орон нутгийн онцлог болон сурагчдынхаа мэдлэг чадварын түвшинд зориулан бичигдсэн. Энэ төслийг бид бага ангийн багш нартайгаа хамтран боловсруулсан. Бүх төрлийн шинжилгээг хийж, эцэг эх болон сурагчдын зөвлөлийн  гишүүд оролцож боловсруулсан тул төсөл маань шалгарсан болов уу.

-Хүүхэд бүрийн авьяасыг хэрхэн хөгжүүлж байгаа вэ. Энэ үйл ажиллагаанд дээрх төсөл хэрхэн дэмжлэг болох бол?

-Манайх БСШУЯ-наас зарласан шалгаруулалтын гурван чиглэлдээ төслийн санхүүжилтээ тэгшхэн хуваахыг зорьсон. Юуны өмнө сургалтаа бодож хэрэглэгдэхүүний сан байгуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл багш нар жил бүр нэг юмыг давтан хийх гээд байдаг. Түүнээс зайлсхийж Бага ангийн сургалтын хэрэглэгдэхүүний нэгдсэн сантай болох гэж байгаа юм. Хоёрдугаарт, “Авьяас” хөтөлбөрийг дэмжиж энэ төслийн хөрөнгө оруулалтаар даралтат хөгжим, мондалин авахаар шийдсэн. Энэ хоёр төрлийн хөгжим бол сурагчдын хөгжмийн боловсролын үндэс болдог. Үүний үндсэн дэээр цаашид үндэсний болон бусад хөгжмийн дугуйланг ажиллуулна. Гуравдугаарт, манай сургууль намар болгон бэсрэг наадам хийдэг. Төв аймгийн мэргэн Эрдэнэбат гэж хүн манай суманд байдаг. Энэ хүнээр багачууддаа нум сум заалгана. Бага насны хүүхдүүдийг нум сум харваж сургах зорилт дэвшүүлсэн юм. Энэ зорилт амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Дээр дурдсан гурван чиглэл бол эцэг эх болон сурагчдын зөвлөлийн дэмжлэгийг маш их хүлээсэн чиглэлүүд тул хэрэгжих бүрэн боломжтой.

Мөн шатрын сургалт явуулах зорилт төсөлд туссан. Шатар бол хүүхдийн логик сэтгэлгээг хөгжүүлж, дэг журам, цэгцтэй байдалд сургаж, тэвчээр суулгадаг. Манай сургуульд шатрын клуб ажилладаг. Энэ клубтээ дэмжлэг үзүүлнэ. Бага ангийн сурагчдад шатар заана. Төслийн хүрээнд бага ангийн хүүхдүүдийн 60-70 хувийг шатар тоглодог болгох зорилт тавьж байгаа.

-Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт явуулахад материаллаг бааз хэр хангалттай байв?

-“Зөв монгол хүүхэд” хөтөлбөр, “Авьяас” хөтөлбөр сайн хэрэгжиж байгаа. Материаллаг бааз ч хангалттай. Сургуулийн зүгээс олон талтай үйл ажиллагаа зохион байгуулж, эцэг эхийн санаачилгыг дэмжин ажиллаж байгаа. Мөн сургалтын үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулах зорилго тавьж байна. Энэ суурь бааз дээр тулгуурлаад БСШУЯ-ны энэхүү тэтгэлэгт төслөө сайн хэрэгжүүлнэ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-19 05:21:18
    ок
    202.21.114.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-01-18 07:45:55
    Shatar sain. Gehdee hujaa nar shatar gehees iluu 'migman" togloomiig ih anhaarch hugjuulj baigaa ni strategyin chuhal bodlogo baih shuu.
    202.9.40.63
    Мэдэгдсэн Хариулах