Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт нийцүүлэх үүднээс энэ хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав.

Нийтдээ зургаан зүйлтэй энэ хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг харгалзан тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр, нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мэдээ, тайлан гаргах, хүлээлгэх хариуцлага зэрэг хуулийн хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, хуулийн зарим нэр томъёог өөрчлөхөөр тусгажээ.

Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн идэвхжил их өндөртэй үед ашигт малталын лиценз олголтыг зогсоосон. Өнөөдөр эдийн засаг хямарч байгаа энэ үед лицензүүдийг олгож эхлэх нь. Уг нь бол бид эсрэгээр нь хийх ёстой. 2010 оны төсгөлөөр Засгийн газрын 308 тогтоол гаргаж, журам гаргасан. Энэ нь 280 мянган бичил уурхайгаас хамаарах асуудал байгаа. Яг энэ үед Бичил уурхайгаас ашигт малтмал эрхлэгчдийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Бичил уурхайчдын хувьд бүртгэсэн нөхцөл, хоршооны хүрээнд ажиллахын хуулийн хүрээнд ажиллахыг зөвшөөрнө гэсэн байгаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Стратегийн ордод улсын төсөвт дарамт учруулахгүйгээр төрийн оролцоог бүрдүүлнэ гэж тооцоод байна вэ?

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж тогтоосон тусгай зөвшөөрөл хувийн хэвшилд шилжсэн байдаг. Эрэл хайгуул хийнэ гэдэг эрсдэл. Төр хувь эзэмшихээр болбол улсын төсөвт ачаалалгүй байна гэдэг нь компанийн хүрээнд хийгээд явъя гэсэн санаа.

Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 31 нь буюу 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dash 2014-05-09 05:03:28
    Bolij uzeerei Ganhuya guai. Eh huulia medehgui baij, hen hunii hatgaas aar chadahgui ajlaa hiij hereggui shuu. Chi er nh heden yaponaas mongo horongo hulgailsan nohoi ve. Neg nogiin eruul eseh n ergelzeetei maanagduu nohor 2000 ond tomor zamiin gazar uh