Нараар халдаг шинэ материал
Сэргээгдэх эрчим хүч болоод нарны эрчим хүчийг ашиглах тал дээр эрдэмтэд янз бүрийн туршилт судалгаа хийж байгаа билээ. Тэгвэл Массачүсэиттсийн их сургуулийн эрдэмтэд лабораторидоо нэгэн нийлэг материал гарган авсан байна. Энэ материал нь нимгэн хальс бөгөөд нарны гэрлээс ирсэн дулааныг хадгалж хэрэгтэй цагт эргэн дулааныг түгээдэг байна. Хэрэв үүнийг хувцсанд ашиглавал өдрийн цагаар нарны гэрэлд дулаан хурааж орой нь дулаанаа гаргаж өмссөн хүнээ дулаан байлгах боломжтой аж.

Энэ тунгалаг хальсан материал нь нарны гэрлээс авсан дулаанаа химийн төлөвт хадгалдаг бөгөөд энэ химийн хадгалалт нь дулааныг барьж байдаг байна. Химийн төлөвтөө байгаа дулааны энерги дулаан, гэрэл, цахилгаан гэх мэтийн бяцхан каталистын тусламжтайгаар гадагшилж эхэлдэг байна. Энэ нь ийм материалаар хийгдсэн хүрэм бяцхан гэрлийн нөлөөгөөр эсвэл биеийн дулаанаар өдөөгдөж хураасан дулаанаа гадагшлуулах боломжтой гэсэн үг юм. Ингэхдээ уг материал нь 150C хүртэл хэмийн дулаан гаргаж чадаж байгааг эрдэмтэд туршилтаараа баталсан байна.

MIT-гийн эрдэмтэд уг материалыг олноор үйлдвэрлэхэд амархан, 2 дамжлагатайгаар л үйлдвэрлэх боломжтой гэж баталж байна. Мөн уг материалыг хувцаснаас гадна цонхны шил, үйлдвэрлэлийн бусад халаагч материалд ашиглахаар судалж байгаа гэнэ.

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: MIT News (http://news.mit.edu/2016/store-solar-heat-0107)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-19 09:25:06
    ийм л юм манай оронд хэрэгтэй байна даа
    202.21.106.156
    Мэдэгдсэн Хариулах
  • ойн савдаг 2016-01-19 05:11:17
    Энэ материал чинь харин дулааны асуудлыг СЭХ-ээр шийдэхэдчухал эд болох нээ. Цахилгааны асуудлыг Монголд нарны элемент, салхин үүсгүүр ашилаад шийдэж болно.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах