Давосын чуулга уулзалт маргааш эхэлнэ
Швейцар улсын Давос хотод жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт маргааш эхэлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх тус дээд хэмжээний уулзалтад 40 гаруй улс орны төр засгийн тэргүүн нар, мөн бизнесийн болон олон нийтийн байгууллагуудын 2500 орчим төлөөлөгч оролцох юм байна.

Давосын 46 дахь удаагийн энэхүү чуулга уулзалтад хуран цугларсан төлөөлөгчид “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг удирдах нь” сэдвийн хүрээнд олон улсын аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар хэлэлцэх юм.

Дэлхийн улс гүрнүүдийн төрийн тэргүүн, Ерөнхий сайдын түвшинд зохион байгуулагддаг уг чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцар улсыг зориод байгаа билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.