Түр хамгаалах байрыг шалгав
Хүний эрхийн Үндэсний Комисс 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа түр хамгаалах байранд хяналт шалгалтхийлээ.
 
Түр хамгаалах байраар үйлчлүүлж буй иргэдийн олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн хэрэгжилт, тус хамгаалах байрны нөхцөл нь олон улсын болон дотоодын стандартад нийцэж буй эсэхийг үнэлэх, иргэдийн эрхийг баталгаатай хангуулах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг хяналт шалгалтыг хийсэн байна.
 
Хяналт шалгалтын хүрээнд түр хамгаалах байрны үйл ажиллагаа, нөхцөл байдал стандарт шаардлагад нийцэж буйг хянаж, түр хамгаалах байрны дотоод дүрэм журам, хохирогч хамгааллын бодлого, шаардлагатай баримт бичигт дүн шинжилгээ хийжээ.
 
Түүнчлэн түр хамгаалах байрны удирдлага, ажилтнууд, түр хамгаалах байраар үйлчлүүлж буй иргэд, хүүхдүүд, хүүхдүүдийн эцэг эхтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгуулж, тус хамгаалах байраар үйлчлүүлсэн, тусгай дугаараар дамжуулан болон өөрийн биеэр ирж гомдол, мэдээлэл өгсөн, үйлчилгээ авсан иргэдийн талаарх тайлан, мэдээлэл, бусад шаардлагатай баримт материалыг шалгав. Хяналт шалгалтын дүнг Комиссын хурлаар ойрын хугацаанд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.