Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуурыг өөрчилжээ
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс өнөөдөр “Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур”-ыг өөрчилжээ.

Шинэ журмаар их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийг таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэхээр болсон байна. Хуулийн найруулгын өөрчлөлтөөр эрхзүйн шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагууд заавал магадлан итгэмжлэгдэх ёстой аж.

Монгол Улсад одоогоор 100 гаруй их дээд сургууль, коллеж байгаагаас 71 нь магадлан итгэмжлэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 16 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгаа ажээ. Эдгээр сургуулиуд Үндэсний зөвлөлтэй холбогдож, хугацаагаа сунгах боломжтой гэнэ.

Өмнөх хуульд сургуулиуд сайн дураараа магадлан итгэмжлэгддэг байсан. Харин УИХ-д барьсан хуулийн найруулгын өөрчлөлтөөр дээд боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэгдэх ёстой гэж өөрчилсөн байна. Харин сургалтын хөтөлбөрөө сайн дураар итгэмжлүүлэх боломжтой гэнэ. Мөн аливаа асуудал шийдүүлэхдээ БМИҮЗ-өөс зөвшөөрөл авсны дараа яаманд хандах гэсэн шат дараалалтай болгожээ. Өмнө нь сургуулиудыг 10 жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг байсан. Гэвч энэ хугацаанд гурван удаа тайлан гаргасан сургууль бий гэнэ. Дээд боловсролынхон тасралтгүй өсөн дэвжих ёстой байгууллага учраас шинэ хуульд итгэмжлэх хугацааг багасгасан хэмээн БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан хэлж байна. Ингэснээр сургууль бүрийг байнга хянах боломжтойгоос гадна хэрэгтэй зөвлөгөө өгдөг системийг бий болгож байгаа хэрэг гэнэ. Хэрвээ магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд дотор чанар муу байвал нэг жилийн хугацаа өгч, зөвлөгөө анхааруулга өгшөх юм байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amar 2016-03-17 17:03:49
    Chingis khaan surguul mash sain ireeduitei
  • зочин  2016-01-22 05:37:57
    жаран ямаанд зуун ухна гэгчээр цөөхөн хүн амтай манай оронд 2 3 чанартай дээд их сургууль байхад болоо биш үү чанаргүй мэргэжилтэнээр юу хийнээ
  • bataa 2016-01-22 04:35:35
    õýíä õýðýãã¿é ñóðãóóëü õýçýý öººð÷ õýâèéí áîëíîî á¿ðãýæ áàéõã¿é áîë îëîí æèëèéí äàðàà ...
  • ajilchin 2016-01-22 02:17:44
    ажилчид нь банкны зээлээ төлж чадахгүй гудманд гарахдаа тулж байна. Оюу Толгой ХХК гэрээнийхээ мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажилчдыг хохироож байна
  • Бас нэг хяналтын байгууллага 2016-01-22 02:11:27
    Мэргэжлийн хяналтын гакар гэж байхад Та нар юу вэ. Магадлан итгэмжлэл нэрийн дор сургуулиудаас мөнгө хурааж авдагаа зогсоо
    • иргэн 2016-03-03 12:12:23
      Манай их дээд сургуулийн боловсролын систетд шинэчлэл хийх гэж ёстой шогтож байна. МУИС гэхэд хэдэн багш нь одоо ямар хичээл зааж байгаагаа ч ойлгохоо байсан.