Теннисчид VI байрт орлоо
Олон Улсын теннисийн холбооноос жил бүр зохион байгуулагддаг “Дэвисийн цом”-ын Азийн дөрөвдүгээр бүсийн тэмцээн Ираны нийслэл Тегеран хотноо боллоо. Тус тэмцээнд манай улсаас Монголын теннисийн холбооны ерөнхийлөгч Ч.Ганзоригоор ахлуулсан баг оролцсон бөгөөд Катар, Саудын араб, Бахрейн, Оманы багтай “Б” хэсэгт тоглолоо.

Уг тоглолтоор манай баг Катар, Саудын арабын багт хожигдож, Бахрейн, Оманы багуудыг ялж, хэсэгтээ гуравдугаар байрт орсон. Харин тавдугаар байрын төлөөх тоглолтод Бангладешийн багт ядагдсанаар нийлбэр дүнгээр зургаадугаар байрт орсон юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus