Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ
09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах "Ослын үеийн удирдлагын систем" сэдэвт сургалт ОБЕГ-т эхэлнэ. Нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Женнифер Зимдал Галт, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцоно.
 
09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд зохион байгуулна.
 
09.00 цагт: Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцох Монгол-Унгарын бизнес форум МҮХАҮТ-ын Их Танхимд зохион байгуулагдана.
 
09.00 цагт: УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно
 
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний талаарх хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
 
12.00 цагт: Улсын филармонид "Жингийн цуваа" тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч Р.Амарбаяр, "Хан мюзик" ХХК-ийн захирал, хуур урлаач Д.Уламбаяр, ширэн цартай хуур хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЭДКС компанийн захирал С.Эрдэнэ нар оролцоно.
 
12.30 цагт: Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана.
 
14.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд "Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх" үзэсгэлэнгийн нээлт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.