Дунд, ахлах ангийн сурагчдын хичээл маргааш орно
БСШУ-ын сайд Л.Гантөмөр шийдвэр гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын амралтыг сунгаж, хичээлийг ирэх сарын 2-нд эхлүүлэхээр болов. 
 
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хурлаар сурагчдын амралтын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж, салбарын сайдад хүсэлт хүргүүлсэн юм. Ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол их байгаагаас шалтгаалан бага ангийн сурагчдын амралтын хугацааг ийн сунгалаа. 

Харин ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй, нэгдүгээр сарын 26-ны Мягмар гарагт хичээл нь орно.

БСШУ-ны сайдын 2015 оны А/02 тоот тушаалаар нийслэлийн болон орон нутгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид өвөл 4-5 долоо хоног амардаг болсон юм.

Мөн хөдөө орон нутгийн сурагчдын хувьд бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-өөс хоёрдугаар сарын 08 хүртэл гурван долоо хоног амрах хуваарьтай байгаа. Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 25 хүртэл хоёр долоо хоног амраад өнөөдрөөс хичээлдээ орж байна. Харин ахлах ангийнхан нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 18 хүртэл нэг долоо хоног амраад хичээлдээ орсон билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.