Өнөө шөнөөс эхлээд хэсгийн тоглолтууд зэрэг болно
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлчийн тоглолтууд өнөө шөнөөс эхлэх учиртай.  Гэхдээ хэсгийн хоёр тоглолт нэг цагт зэрэг болох юм. Өнөө шөнө 00:00 цагаас Испанийн шигшээ Австралитай тоглох бол хэсгээс гарах болзлоо нэгэнт хангаад байгаа Нидерландын шигшээ баг Чилитэй тоглоно.

Испани болон Австралийн шигшээ нэгэнт хэсгээс гарахгүй учраас энэ тоглолтод ач холбогдол гэхээр юм байхгүй.  Тиймээс дасгалжуулагчид  нь сэлгээний тамирчиддаа дэлхийн аваргын  уур амьсгалыг мэдрүүлэх  байх. Харин Нидерланд болон Чилийн тоглолт хэсгээ тэргүүлэхийн төлөөх өрсөлдөөн байх учраас ач холбогдол өндөр. Аль хожсон нь хэсгээ тэргүүлж, А хэсгийг тэргүүлэх өндөр магадлалтай Бразилиас зөрөх шаардлагатай байх. Энэ тоглолтод “Улбар шарууд”-аас багийн ахлагч Робин Ван Перси хуудасны улмаас оролцохгүй.

Тэгвэл 04:00 цагаас Камеруны шигшээ Бразильтай тоглох бол нөгөө талд Хорватын шигшээ баг Мексиктэй хүч үзнэ.  Камерун нэгэнт хэсгээсээ гарах боломжгүй болохоор Бразилийн эсрэг тийм ч сүртэй бүрэлдэхүүн гаргахгүй байх. Харин нөгөө талд Мексик болон Хорватын шигшээ хэсгээс гарах эрхийн төлөө үхэх, сэхэхээ үзнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.