“ФИФА” Коста-Рикагийн долоон тамирчнаас сэргээшийн шинжилгээ авчээ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний томоохон сенсацийг тариад байгаа Коста Рикагийн багийн долоон тоглогчийг хардаж эхэллээ. Үхлийн хэсэг буюу гурван дэлхийн аварга багтай нэг хэсэгт орж, хэсгээсээ мултрах багаар нэрлэгдээд байсан Коста Рикагийн шигшээ баг эхний хоёр тоглолтондоо Уругвай болон Италийг буулган авч томоохон шуугиан тарисан билээ. Одоо тэд хэсгийн сүүлийн тоглолтоо 1966 оны дэлхийн аварга Английн шигшээ багтай хийнэ. Тэгвэл тэдний долоон тоглогчийг ФИФА-гийн зүгээс сэргээшийн шинжилгээнд дуудсан байна.

Уг нь тоглолтын дараа 2-3 тоглогчоос сэргээшийн шинжилгээ авдаг ч энэ удаа долоон тоглогчоос шинжилгээ авахаар болсон байна. Харин ФИФА-гийн энэхүү шийдвэрийг Коста Рикагийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч бидний амжилтанд хар толбо үлдээж хардлага төрүүлэх гэж байна хэмээн эсэргүүцсэн бол шигшээ багийн дасгалжуулагч бидэнд ямарч асуудал байхгүй хэмээн тайван хариулсан байна. Харин ФИФА-гийн зүгээс шаардлагатай бол бүх багийн бүх тамирчдыг шинжилгээнд хамруулна гэлээ.  Шинжилгээнд Б.Руйз болон К.Навас, К.Боланос, С.Борхес, М.Урена нарын гарааны тоглогчдоос гадна сэлгээний Д.Калво, М.Баррантес нараас шинжилгээ авчээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.