Цахим номын сан хөтөлбөрийн  нээлт болно
БСШУЯ , Азийн сангийн Азид зориулсан ном хөтөлбөрийн хүрээнд “Хамтдаа уншицгаая” цахим номын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн нээлт өнөөдөр БСШУЯ дээр болно. 

Азийн сангийн Азид Зориулсан ном хөтөлбөрөөс Азийн гурван оронд шинээр хэрэгжүүлж эхэлж буй цахим номын сангийн “Хамтдаа уншицгаая” хөтөлбөр нь БСШУЯ-ны Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн дэд хөтөлбөр буюу “Ном” хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдаж тус төслийг Монголд хэрэгжүүлж байгаа юм. 

"ХАМТДАА УНШИЦГААЯ" төслийн үйл ажиллагаа нь алслагдсан орон нутгийн хүүхдийн нас, хэл соёлд нь нийцсэн номын дутагдалтай байдлыг зардал багатайгаар шийдэх, амьдарлынх нь туршид номонд дуртай болгон, ном уншихад нь урамшуулж идвэхижүүлэхэд анхааран ажиллаж байна. 

Тиймээс сурагчдын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, англи хэлний болоод мэдээлэл технологийн ур чадварыг нь сайжруулах цаашлаад ном уншихын ач тусыг сурталчилан таниулах талаар сургуулийн номын санчид болон багш нарыг сургахад оршиж байна. 

Дунд сургуулийн сурагчдын ном унших идэвхийг дэмжсэнээр тэдгээр хүүхдүүдийн ирээдүйн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюун-Эрдэнэ 2018-04-17 11:01:25
    Сайн байна уу. Цахим номын сан нь ямар давуу тал, номын баяжуулалттай байдаг талаар мэдэх хүсэлтэй хүсэлтэй байна
    103.9.88.211
    Мэдэгдсэн Хариулах
  • М.Жавзандулам 2016-06-09 10:36:36
    хөдөө орон нутагт цахим номын сантай болмоор байна
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах