Устөрөгчийн бичил реактор
Устөрөгчийн цэнэгт хураагуурын хөгжилд томоохон дэвшил гаргах био материалыг Индианагийн их сургуулийн эрдэмтэд зохион бүтээсэн байна. Энэхүү био материал нь устөрөгчийн хийнээс протонуудыг нь хөөж гаргадаг бөгөөд уг материалыг энгийн тасалгааны хэмд ургуулан гаргаж авч болдогоороо онцлог аж.

Бидний одоо сонсож эхлээд байгаа устөрөгчийн цэнэгт автомашин зэрэг нь үнэндээ цахилгаан хөдөлгүүртэй байдаг бөгөөд устөрөгчийг задлах явцад гарсан энергээр цахилгаан хөдөлгүүрээ ажиллуулдаг ерөнхий технологитой байдаг билээ. Үүнд ихэвчлэн платин хэмээх металыг устөрөгчийг задлах урвалдаа ашигладаг бөгөөд энэ платин нь устөрөгчийн реакторыг нилээдгүй үнэтэй болгодог байна.

“P22-Hyd” гэж нэрлэгдсэн уг материалыг устөрөгчийн реакторт платины оронд хэрэглэснээр ижил үр дүн гаргах боловч реактор хамаагүй хямд өртөгтэй болох боломжыг бүрдүүлжээ. Уг төслийн ахлагч Тревор Дугласын хэвлэлд өгсөн мэдээллээс үзвэл энэ материал нь платинтай ижил чадвартай ч байгальд халгүй (хэрэглэж дууссан материал нь байгальд шингэдэг), уурхайд олдворлодоггүй, энгийн тасалгаанд исгэх аргаар гарган авч болдог, байгальд өөрөө задардаг зэрэг сайн талуудтай гэнэ.

Эрдэмтэд уг материалыг гарган авахдаа Е.коли бактерийн 2 генийг авч, нөгөө вирусын уургын молекулд буюу вирусын уургын бүрхүүлд суулгаснаар энэ нь устөрөгчийн реакторт ашиглагдах ферментийг үүсгэдэг байна.

Мэдээж энэ бүхэн ойлгоход нилээд ярвигтай сонсогдож байгаа ч уг материалыг устөрөгчийн  реакторт хэрэглэснээр одоо зах зээл дээр нэвтрэхээр болоод байгаа 100-200 сая төгрөгийн үнэтэй автомашинуудын үнийг нилээд буулгах байх гэсэн найдвар төрүүлээд байгаа юм.
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж:  Inhabitat.com


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-01-28 04:42:47
    http://inhabitat.com/scientists-create-innovative-hydrogen-fuel-nano-reactor-that-could-make-hydrogen-cars-much-cheaper/
    202.9.40.7
    Мэдэгдсэн Хариулах