Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Монгол Улсын ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээхтэй холбоотой нийгмийн харилцааг 2009 онд батлагдсан “Хүний хөгжил сангийн тухай” хуулиар зохицуулж ирсэн.

Тодруулж хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хүний хөгжил сангийн тухай” хуулиар иргэдэд хувь хишиг хүртээх сангийн орлогын эх үүсвэрүүдийг тодорхойлж, түүнийг бүрдүүлэх, арвижуулах арга зам, сангийн удирдлага, санд хөрөнгө төвлөрүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд, түүний удирдлага, зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох, сангаас хувь хишиг хүртээх хэлбэр, зарчим, түүний хувь хэмжээг тогтоох, сангийн төсвийн төслийг боловсруулах, батлах, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан байдаг.Гэвч сангийн хөрөнгийн орлогын эх үүсвэрийгудирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын компанийн сайн засаглалын зарчмууд болон Монгол Улсын Компанийн тухай хуулийн үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэх хэрэгцээ шаардлага байна.Гэтэл өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомжийн зохицуулалт нь сангийн хөрөнгийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зарим нэгэн хүндрэл бэрхшээл учруулж байна. 

Тухайлбал, санд орлого төвлөрүүлэхийн тулд тухайн хуулийн этгээд ашгийн төлөө, улс төрөөс хараат бусаар арилжааны зарчмын дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах ёстой байтал түүний удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргалтад Улсын Их Хурал, Засгийн газрын оролцоо бага биш байдаг. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуульд компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагатай холбоотой харилцааг шууд зохицуулсан заалтууд байгаа нь Монгол Улсын компанийн тухай хуулийн зарим зүйл заалттай агуулгын хувьд зөрчилдөж засаглалын ойлгомжгүй бүтцийг бий болгосон.Иймд зөрчилтэй зохицуулалтыг засахаар Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.