Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цастай байна
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарч, шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцлээ.

Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байна. Засгийн газрын шуурхай бүлэг 2015 оны 12 дугаар сард 21 аймагт ажиллаж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн. Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олголоо. Мөн улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэхээр Онцгой байдлын ерөнхий газраас тендер зарлаж, аймгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт хүндэрч, малчдад бэлэн мөнгө бага байгаа учраас зээлээр өвс, тэжээл худалдан авах хүсэлтийг аймаг, орон нутгийн удирдлагуудад тавьж байна гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Н.Энх-Амар хэллээ.

Мөн 2016 он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчин Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамраад байна. Цэцэг өвчин 2013 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэгдсэнээс хойш 2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарч, өвчний тархалт газар авсаар 5 аймгийн 24 суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогджээ. Энэ сард Сүхбаатар, Төв аймагт 19 мянган тун вакцин хүргэсэн бөгөөд одоогоор вакцины болон үйлдвэрлэх түүхий эдийн нөөц бүрэн дууссан байна. Энэ асуудлыг хэлэлцээд зудын гамшиг, мал амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг зэрэг өвчний улмаас хорогдсон болон зориудаар устгасан малын сэг, зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг аймаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухай бүр шуурхай зохион байгуулж, шаардлагатай эм био бэлдмэл, бодисоор хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар үүрэг болголоо.

Мөн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа гамшгийн эрсдэлийн бүсэд байгаа хүн амын судалгаа, яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар, БСШУЯ-ны хэлтсийн дарга Б.Гантулга өвөлжилт хүндэрсэн аймгуудын боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Цаг уур, орчны шинжилгээний газраас 2016 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулсан юм. Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, зөвхөн баруун зүгийн нутгийн баруун, төвийн зарим нутаг болон өмнөд говиор дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна гэж мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар санхүүжилтүүдийн асуудлуудад анхаарч, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэх, төсөв хэмнэх нэрээр зарим аймгуудад сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоог нэгээр хасаж байгаатай холбогдуулан шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-02-01 00:19:12
    Ìîíãîë÷óóä ìàë à/à-ãàà ýð¿¿ëæ¿¿ëæ ìàõàà ãàðãàà÷ ýðõì¿¿ä ìèíü