Испаничууд шигшээ багаа шинэчлэхийг хүсэж байна
Сүүлийн зургаан жил босоо байсан Испанийн шигшээ баг энэ дэлхийн аваргад тун хангалтгүй оролцож, хамгийн түрүүнд гэртээ харих багаар шалгарсан. Хэсгийн эхний тоглолтондоо Нидерландын шигшээ багт 5:1-ээр хожигдож, хоёр дахь тоглолтонд Чилийн эсрэг хийж 2:0-ээр хожигдож гэртээ харихаар болсон. Одоо тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Австралийн шигшээ багийн эсрэг хийнэ. Тэгвэл шигшээ багаа тун муу удирдаж оролцсон ерөнхий дасгалжуулагч Винсент Дель Боског  халахыг хүсэж байгаа аж. Испанийн алдарт Marca сонин санал асуулга явуулахад 150 гаруй мянган иргэн оролцож 69 хувь нь шигшээ багт шинэ дасгалжуулагч хэрэгтэй гэжүзсэн байна. Түүнчлэн шигшээ багаас Хави, Д.Вилья, Ф.Торрес нарыг зодог тайлах хэрэгтэй гэж үзэж саналаа ирүүлжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.