Canon шинэ 4K камер
1-р сард CES 2016 үзэсгэлэн яармаг дээр Nikon 3 шинэ загвараа дэлгэж фото зурагчдыг байлдан дагуулаад байсан бол өнөөдөр Canon 2012 онд гарснаасаа хойш хамгийн амжилттай яваа камерийн 2 дахь хувилбарыг EOS-1D X Mark II нэрээр танилцууллаа. Шинэ 1DX нь 20,2 мегапикселийн  CMOS мэдрэгчтэй, хос DIGIC 6+ процессортой, гэрэл мэдрэх ISO түвшин нь 51,200 хүртэл (409.600 болгож өргөжүүлэх боломжтой), тасралтгүй зураг авахдаа 1 секундэд 14 зураг дардаг (хөшгөө түгжсэн үедээ 16 зураг) зэрэг үзүүлэлттэй юм байна.

Мөн урьдах загварт байсан 61 ширхэг фокусын цэгийг шинэчлэн цэг бүр f/8 хамгийн их өртөсийн үед ажиллаж чадах болсон нь байгалийн болоод амьтадын зургийг авахад их тохиромжтой болжээ. Түүнчлэн CF болон CFast картны оролттой , 1,62 сая цэг бүхий 3 инчийн дэлгэцтэй, өөртөө GPS-тэй зэрэг давуу талуудтай.



Видеоний хувьд Канон энэ удаад 4К дүрслэлийг авах боломжийг үндсэн чиглэлийн камертаа суулгаж өгсөн байна. 1DX Mark II нь 4К дүрслэлийг 60 fps-тэйгээр бичиж чадахаас гадна 1080 буюу бүрэн HD дүрслэлийг  120 fps-ээр бичиж чадах болсон нь удаашруулсан видео зураг авах боломжтой болгожээ. Шинэ 1DX Mark II-ийн урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд зөвхөн их бие нь 6000 ам доллар, харин их бие нь 64Gb компакт флаш болон уншигчийн хамт бас 6000 ам долларын (уг нь 6300 доллар, урьдчилсан захиалгын үед хямдарсан байгаа гэнэ) үнэтэй байна.
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж:    Usa.Canon.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ???? 2016-02-03 09:20:48
    зөвхөн их бие нь 6000 ам доллар, харин их бие нь ... бас 6000 ам долларын үнэтэй.?.?
    103.26.194.117
    Мэдэгдсэн Хариулах