Н.Алхааг албадан гаргахаа түр хугацаагаар хойшлуулжээ
БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/ буюу Н.Алхаагийн  Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулга өгсөн билээ. Тэгвэл энэ асуудлаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.

Вэнь Шинь нь 1968 оны наймдугаар сарын найманд БНХАУ-д төрсөн, G15054962 дугаарын паспорттай, Монгол Улсад 1992 онд суралцахаар ирсэн. МУИС-ийн ОУХДС-д 1992-1997 онд суралцаж төгссөн. Монгол Улсын иргэнтэй 1994 оноос хамтран амьдарч, 1998 онд гэрлэлтээ батлуулсан. Нэг охинтой, 1995 онд төрсөн. Эхнэр нь 1999 оноос Франц улсад суурьшиж, 2010 онд өвчний улмаас тус улсад нас барсан. Охин нь 2002 оноос хойш  Франц улсад амьдарч байна.

Вэнь Шин нь 1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ.
Монгол Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах, хувийн хэргээр оршин суух зэрэг олон талын боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын иргэн нь 1999 оноос хойшхи 15 жилийн хугацаанд тэр бүх бололцоог ашиглаагүй, олон төрлийн сонголт, хувилбарт үндэслэсэн өргөдөл хүсэлтээ гаргаагүй байна. Гэр бүлийн шалтгаанаар оршин суухаа больсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин худал мэдүүлэг өгсөн нь сайн дураар гарахыг сануулах, улмаар хууль хэрэгжүүлэх бусад бодит шаардлагыг үүсгэсэн юм.
Вэнь Шин өнгөрсөн хугацаанд Монгол Улсын харьяат болох болон цагаачлах хүсэлт өргөдлөө албан ёсоор нэг ч удаа гаргаж хандаагүй байна.

Вэнь Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгний асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байна. Албан ёсны бичиг баримтын бүртгэлээр БНХАУ-ын иргэн Вэнь Шин гэдэг эрх зүйн этгээд мөн тул Норовцэрэнгийн Алхаа гэх албан бус овог, нэрээр харилцах, шийдвэр гаргах хууль эрх зүйн хувьд боломжгүй байгаа аж.    

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.