Н.Алагаа: Хайгуулын компаниудаа дагаад өрмийн компаниуд "зогсчихсон байна"

Хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчидрүүгээ чиглэсэн тэднийг дэмжих, бизнесийн орчинг сайжруулах зорилготой “Бизнесийн дээд хэмжээний уулзалт” өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Их тэнгэрийн аманд зохион байгуулагдсан билээ. Нийслэл хотноо гурван өдөр үргэлжилсэн энэхүү чухал уулзалтад олон улсын хөрөнгө оруулагчид, дотоодын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид оролцсон бөгөөд төрийн гурван өндөрлөг оролцож, бизнес эрхлэгчидтэй чөлөөт ярилцлага хүртэл өрнүүлсэн. Энэ уулзалтад төр болоод хувийн хэвшлийнхэн ихээхэн ач холбогдол өгч байгаа нь уулзалтаас харагдаж байв.

Хамгийн гол нь эл уулзалт Засгийн газраас зарласан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог. Энэ үеэр Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Н.Алагаатай ярилцсанаа хүргэе.


-Монголд анх удаа хувийн хэвшилрүүгээ чиглэсэн “Бизнесийн дээд хэмжээний уулзалт” зохион байгуулагдлаа. Энэ уулзалтын хүрээнд уул уурхайн салбарт ямар ач холбогдолтой вэ?

-Энэ уулзалтад хувийн хэвшлийнхэн буюу бизнесмэнүүд анх удаа зохион байгуулалтад ороод шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтэй хүмүүс нь ирээд, гаднаас Монгол бизнес хийх  сонирхолтой бизнес эрхлдэгчид нь оролцлоо шүү дээ.  Гол зорилго бол Монгол бизнесийн орчин аль зүгт явж байна.  Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 жил болж байна.  Энэ хугацаанд энэ салбарт юу хийж бүтээв. Нээлттэй нийгмийн  зах зээлд орлоо ч гэсэн олон хүндрэлтэй тулгарсан. Олон зүйлийг олж аваагүйгээ өнөөдөр ярилцаж байна.

Тэгвэл өнөөдөр өнгөрснөөсөө сургамж аваад цаашаа явья. Зах зээлийн нөхцөлд бага зардлаар үр дүнд хүрдэг байя гэсэн үүднээс хувийн бизнесийнхэнтэйгээ чуулж байна.

 Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрөөс хувийн хэвшлийнхнээс татвар их авлаа. Төр өөрөө олон хууль гаргаж, өөрсдийгөө л хамгаалж байснаас бус хувийн хэвшлийг хувийн өмч гэдгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чаддаггүй байлаа шүү дээ, өнгөрсөнд.

Тэгвэл өнөөдөр энэ бүхнийг гаргаж ирэн, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа, татвараа төлж байгаа энэ хувийн хэвшлийнхнийг дэмжие хэмээн төрийн гурван өндөрлөг яриад, чиг баримжаатай гаргаад бодлогоо тодорхойлчихсон байна. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч танилцууллаа. Одоо бүгдээрээ үүнийг ойлгож хүлээн зөвшөөрөөд хурдан шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Уул уурхайн салбарт төрийн оролцоо хэр байна гэж бодож байна.Энэ салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Уул уурхай хамгийн их эрсдэлтэй салбар. Төр үүнд оролцох бус хол байх ёстой. 2006 оноос ашигт малтмалын тухай хуульчилсанаас хойш маш олон асуудал гарч ирж байна. Төрийн оролцоо бүр их болсон. Уул уурхайн  салбар нь шинэ салбар  учир алдаа шийдвэр зүйл маш их байна.

Өнөөдөр гэр бүр салахад хүртэл уул уурхай буруутай болоод байна шүү дээ. Солонгост 10, 5 жил ажиллаж байсан, үгүй нь хамаагүй. Бүр уурхай дээр 45, 21, 14 хоног ажилласнаас гэр бүл салалт нэмэгдэж байна гэсэн судалгаа, дүгнэлт хүртэл гарчихсан байна. Үүний би гайхаад л байгаа юм . Уурхайн салбар оролцоогүй бүтээгдэхүүн гэж ер нь байхгүй шүү дээ. Гэтэл үүнийг ойлгохгүй шүүмжилж байгаа нь харамсалтай. Гэхдээ энэ асуудалд хаа талдаа ойлгохгүй байгаад эмзэглэдэг. Уул уурхайн салбарынхан өөрсдөө ч буруутай л даа. Үүнийгээ хүртэл засах  ёстой гэж бодож байна.

-Тэгвэл танай салбарын нийгэм эдийн засгийн байдалд үзүүлэх нөлөө маш их байгаа байх?

-Спортын орлогын 80 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 хувь, Улсын төсвийн 40 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Уул уурхайн салбарын дагаад дэд бүтэц хөгжиж байна.

Уул уулхайн салбар эдийн засагт асар их үүрэг гүйцэтгэж байна. Саяхан гэхэд л уул уурхайн компаниуд ажилчдаа машинаар явуулдаг болсоноос нислэгийн компани болох Изинис эйрвиз дампуурлаа.Өмнөговьд Уул уурхайан салбар нь маш жижиг бүрэлдэхүүнүүдээс бүрдсэн байдаг. Зарим хэсэг нь бүр зогсолт хийчихээд байна. Хайгуулын компаниуд зогсочихсон байна. Хайгуулын компаниа дагаад өрмийн компаниуд ажилладаг . Тэгвэл одоо хайгуулын компаниа дагаад өрмийн компаниуд нь зогсчихсон байна. Ингээд төсвийн орлогоос гадна ажлын байр орон нутаг хөгжүүлэхэд энэ салбар асар их нөлөөтэй.

-Засгийн газраас “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийг зарласан.  Энэ хугацаанд Монголын эдийн засаг сэргэнэ гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-Итгэл алдах амархан олж авах хэцүү. Засгийн газрынх бол Монгол улсын эдийн засагтай холбоотой асуудал . Эдийн засгаа эрчимжүүлэх сууриа тавиад явж байна. Энэ чуулга уулзалт бол бизнесийн талдаа бөгөөд төр засаг хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах анхны алхам. Хувийн хэвшил бол гадаад дотоодынх байх нь хамаагүй. Угаасаа мөнгө гадаадын компаниудаас орж ирнэ. Харин тэр мөнгө тогтох бололцоог бий болгох ёстой. Бизнесийн орчин тогтвортой найдвартай байж байж эдийн засаг тогтворжино.

Хувийн хэвшлийнхэн тогтвортой байх гурван үндсэн зарчим байдаг. Энэ нь Эрхзүйн орчин тогтвортой байх. Ил тод үйлчилдэг байх,  Татварыг зохистойгоор дэмждэг байх. Хүнд суртал хамгийн бага байх. Эдгээр зүйлсийг биелүүлсэн байхад хувийн хэвшлийнхэн хөгжих хөрс суурь нь болдог. Харин төр оролцоод бүр хөрөнгө оруулаад бизнес явуулаад ирэхээр хөрс нь муудаад бизнесийн орчин мууддаг. Иймээс хувийн хэвшилд төрийн оролцоо бага байх ёстой.

 
Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Haiguul 2014-06-24 05:47:07
    Haiguul uguigeer uul uurhai gej baihgui. Uul uurhaigaa haachihwal Mongol ulsiin exportiin 80 huwi buyu 2.2 terbum dollar ugui bolno. Ene mungu baihgui bolchihwol Orosoos nefti awch chadahgui. Nefti baihgui bol mashin. Tonog tuhuurumj ajillahgui Toggui Usg
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах