Google нараар ажилладаг онгоцоор 5G үйлчилгээг үзүүлнэ
Google Titan онгоц

Интернэтийн технологийн салбарт тэргүүлэгчийнхээ байр суурийг хадгалахын тулд Google 5G интернэтийн үйлчилгээг нараар ажилладаг онгоцоор үзүүлэхээр болсоноо зарлалаа. Тэдний агаарын бөмбөлөгөөр интернэт түгээх LOON төслийнхний гардан хийж байгаа шинэ төсөл нь  Skybender буюу тэнгэрийг баригч гэсэн нэртэй аж. Нараар ажилладаг (нарны элементээр цахилгаан гарган ажилладаг цахилгаан хөдөлгүүрт), нисэгчгүй, автомат онгоцноос миллиметрийн долгион гэгддэг радио дохиогоор 5G хөдөлгөөн интернэтийн үйлчилгээг түгээхээр туршилт явагдаж байна.

Google энэ төслөө нууцаар хэрэгжүүлж байсан бөгөөд төслийнхөө талаар нийтэд дэлгэсэн нь магадгүй төсөл цаашдаа амжилттай болох нь тодорхой болсон эсвэл саяхан АНУ-ын нэгэн компани энэ төрлийн долгионыг ашиглан зарим нэг хотуудад утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсоноо зарласантай холбоотой байх. Миллиметр долгион нь дохиог 4G-гээс бараг 40 дахин их хурдан дамжуулж чадах чадвартай ч одоогийн техникийн боломжоор харвал дамжуулах чадал нь хөдөлгөөнт гар утасны хүрээнээс бараг 20 дахин бага юм. Өнөөгийн холбооны инженерүүд энэ долгионы чадлыг мэддэг ч хамрах хүрээ багатай учраас ашиглах гэдэггүй байсан юм.

Тиймээс төслийнхөн энэ долгионыг маш урт зайд буюу бараг 100 км-ийн өндөрөөс газарт хүргэх чадалтай төхөөрөмж хийж туршиж хэрэгтэй болно. Мэдээж энэ нь хэцүү ч техникийн хувьд шийдэгдэж болох асуудал. Гол нь миллиметр долгионыг ашигласнаар дамжуулалтын хурд өндөр тул интернэт гацах хэрэглэгчдийн ачаалал ихсэх зэрэгт гардаг “түгжрэлийн” асуудлууд шийдэгдэх давуу талтай юм. Ямартай ч Google тийм төхөөрөмж аль хэдийн хийж онгоцоо нисгэхээр туршилтынхаа ажлыг эхлүүлээд байгаа аж.

Дашрамд дурдахад Google 2014 онд Titan Aerospace нэртэй нарны онгоц хөгжүүлэгч компанийг худалдаж авч Solara 50 хэмээх онгоц бүтээж амжилттай туршсан билээ.

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: The Guardian
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.