Могой жилтнүүдэд таамаглаагүй гэнэтийн үйл явдлууд тохиолдоно
Могой жил нь бичин жилтэй адил галын махбодид оршдог. Ингэснээр могой жилтнүүд өөрийн шинж чанар, болгоомжтой байдлаа даван туулж, эрсдэлтэй алхам хийж, ашиг олно.  Бич нь могой жилтний гэнэн цайлган занг өхөөрдөх тул худал хуурмаг байдал тэднийг тойрои өнгөрнө. Харин могой жилтнүүд эрсдлийн үр дагаварыг тооцоолж сурах хэрэгтэй. Зөвхөн ийм тохиолдолд өрсөлдөгч нарыг ардаа орхин амжилтанд хүрнэ. Бичнүүд нь могойтой ижил сонирхолтой тул могойнууд ажил мэргэжилдээ гайхалтай амжилт гаргана. Ялангуяа анагаах ухаан ба нийгмийн шинжлэх ухаан.
 
Үзэл  бодол нь төлөвшсөн, ажил хэрэгтээ амжилттай зүтгэж буй могойд ур чадвараа ашиглах гайхалтай боломжууд нээгдэж, нэмэлт орлоготой болно. Гэхдээ та бодлогогүй эрсдэлт алхам хийхээс татгалзаж, хэт дур хүсэлдээ ихээр автах, аливаа зүйлийг хэтрүүлэн хийхээс болгоомжлоорой. Могой жилтэн дотоод эрч хүчгүй байх үедээ бусад жилтний нөөцийг хялбархам ашиглаж чаддаг. Хайр дурлалын адал явдал, амьдралын нөхцөл байдлын сайжралт хувийн амьдралд эерэгээр нөлөөлж, өсөлт дэвшилтийг авчирна. Могой жилтнүүд мөнгө зээлэх, зээлдүүлэхээс холхон байх хэрэгтэй.
 
Байгалиас заяасан тооцоолох чадвар нь санхүүгийн томоохон алдагдлаас хамгаалах боловч урьдчилан таамаглагүй гэнэтийн үйл явдлууд таны байдалд нөлөөлнө. Оны эхэн үе, зургаа, аравдугаар сард ажлын ачаалал ихсэнэ. Оны төгсгөлд танд хамтарч ажиллах ашигтай санал ирнэ. Могойнууд авъяасаа бусдад харуулан, өрсөлдөгчөө оны төгсгөлд ялна. Гэхдээ ялалтын дараа яаравчлан амарч болохгүй. Энэ нь таны нэр хүнд болон орлогод шууд нөлөөлнө. Оны хоёрдугаар хагаст өсөн дэвжих боломжууд олдоно.
 
Могой жилтний засал хариулга
 
1917 ОНЫ ГАЛ МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.
Эм. Шороонд суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү  яв.
 
1929 ОНЫ ШОРООН МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас
авах, өмсөхийг цээрлэ. Яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил.
 
1941 ОНЫ ТӨМӨР МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.
Эм. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүгэл.
 
1953 ОНЫ УСАН МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэрэмжил. Салхи газрын эзний хорлолд өргөх магадлалтай.
Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил.
 
1965 ОНЫ МОДОН МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Зус буруу хүний гэртээ бүү оруул. Нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.
Эм. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ.
 
1977 ОНЫ ГАЛ МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл,
Эм.Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав.
 
1989 ОНЫ ШОРООН МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Банзрагч, СаНжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй.
Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.
Эм. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Лyc хорлолоос болгоомжил.
 
2001 ОНЫ ТӨМӨР МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малйн мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.
Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.
 
2013 ОНЫ УСАН МОГОЙ ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.
Эм. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Лyc хорлолоос болгоомжил.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.