Манайд худалдаалагдаж буй мотоциклууд асфальтан зам дээр явах зориулалттай
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас манай улсад импортоор оруулж ирж худалдаалагдаж байгаа мотоциклийн зарим эд ангийн техникийн үзүүлэлт, метал хийцийн бүтэц, чанар байдлыг судлах, стандарт үзүүлэлтийг тогтоох хяналт шалгалтын ажлыг хийжээ. Энэхүү шалгалтад Авто тээврийн үндэсний төв, Механик инженерийн сургууль, Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах газар хамтран ажилласан байна.

Шалгалтыг мотоциклийн худалдаа төвлөрдөг томоохон захууд болох Өгөөмөр, Техник импорт, Нарны буман гэрэл, Нэкст моторс  гэх мэт худалдааны төвүүдэд оруулсан бөгөөд Монгол улс цаашид мотоциклийн стандартыг зайлшгүй боловсруулан мөрдөх шаардлага гарч ирж байна хэмээн дүгнэжээ.

Тодруулбал, манайд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг улсаас мотоцикл оруулж ирж худалдаалагддаг. Гэхдээ ихэнхи борлуулалтын хувийг БНХАУ-аас оруулж ирдэг мотоциклууд эзэлдэг байна. Эдгээр улсуудаас оруулж ирсэн  мотоциклууд нь Монгол улсад зориулан үйлдвэрлэдэггүй, харин экспортод гаргадаг олон улсын стандартын асфальтан замын мотоциклууд байдаг аж. Үүнээс шалтгаалан хот, хөдөө, хар зам, шороон зам гэх мэт газруудад зориулсан иргэдийн нийтлэг хэрэглээг хангах мотоциклийн стандарт байдаггүйгээс өдөр тутам гарч буй техникийн эвдрэл гэмтэл, осол аваар буурахгүй байна гэж үзсэн байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, 2013 онд гаалиар 36968 ширхэг, 2014 оны I улиралд 5532 ширхэг мотоцизл орж ирээд байна.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ok 2014-05-09 17:31:43
    huuee. Tamir guai ta heterehii neg taliig yalanguai hujaag iin hoogiig demjiij bna. tehnikhiin standartad har zamiin gej baidaggui yum malaas dor adguus mine.