Б.Насанбаяр: ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд дуусна
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор БСШУЯ-ны БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын цагаар орон даяар Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлсэн бөгөөд  ирэх дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй. Иймээс шалгуулагчид хугацаандаа багтаж, бүртгэлээ хийлгэхийг БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр мэдээллийн эхэнд онцоллоо.

Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандах ёстой. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

ЭЕШ-ын хураамж өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй хэвээр байгаа ба шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байгаа аж. Мөн шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас  буюу суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны  тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах ёстой юм байна.
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа дээрх веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх тул шалгуулагчид хэрхэн оролцсоноо мэдээллийн хэрэгжслүдээс мэдэж болох аж.
Харин ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2016 оны  долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлах юм байна.
 Гэхдээ 2016 оны долдугаар сарын 5-наас өмнө шалгуулагчдын шалгалтандаа тэнцсэн эсэх батламж хуудсыг тарааж дуусгасан байх ажээ.

Ингээд Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяагаас  дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн онд төгссөн төгсөгчид хэрэв шалгалт өгөх сонирхолтой бол бүртгүүлж болох уу. Ман шалгалт өгөх газраа сонгож болох уу?
- Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг хот ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Яагаад гэхээр нэгэнт ЕБС-уулиа төгсссөн хүмүүс тул хаана ч ажиллаж амьдарч байж болно шүү дээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шалгалт өгөх байраа тухайн ажиллаж амьдарч байгаа хот, аймагтаа хаана ч өгсөн болно.
Харин энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.

-Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хэрхэн шийдсэн бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалтаа өгнө.

-Монгол хэл бичгийн шалгалтг урьдын адил бүх төгсөгчид өгөх үү?

-Тэгнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт орсон. Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө.
Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д хамрагдах эрхтэй болно. Тухайн шалгуулагчын Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
1.Бүртгэлийн хуудас
а. Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх
2.    Суудлын хуваарь
3.    Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
4.    Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
а. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэбаталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12-р анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан ажээ. Энэ нь төгсөгчдийн хувийн мэдээлэл алдаагүй бүртгэлийн програмд орж бүртгүүлэх алхам болох гэнэ. Энэ жил төгсөж байгаа шалгуулагчид регистрийн дугаараа эхэлж оруулахад өөрийн хувийн мэдээлэл автоматаар гарч ирэх юм байна. Өөрийн хувийн мэдээллийг сайтар нягталж шалгаад цааш нь бүртгэлийг үргэлжлүүлэх хэрэгтэйг албаныхан анхаарууллаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-03-26 01:04:44
    Yu vee halagdlaa gesen yasan ????
  • ИРГЭН 2016-03-15 03:25:42
    Эну аймшигтэй авгай чинь ажлаа өгсөн гэчихээд бас юу болоод оролцоод байна аа МҮҮН ӨВГӨНИЙ ХУДАЛЧ АВГАЙ ЗАЙЛААЧ МОНГОЛООС
  • Zailaa zugeer l 2016-03-14 14:15:17
    Ashgui de hurdan zailbal bayarlana.chi shuuhdeed ch nemetgui. Yagaad we gewel henbch chamaig gutgegui baliar amitan
  • сүсэгтэн 2016-03-14 07:26:35
    Чи худлаа ярьж байна. Шашин л бол мухар сүсэг. Чи шүтэх бишрэх эрхтэй ч мүүнийг шүтэж байгаа бол тэр газраа л очиж залбиралаа үйлд. Монголоо бүү бузарла.
  • Иргэн, Хүндэт Зочин нь их бухимдаж байна 2016-03-13 07:44:37
    Боловсролын шийдвэр гаргадаг ЭрхэмүүдТанаа. Шашины байгууллагын илтгэгч гэнэ үү, сургаал түгээгч гэх мэт нэр цолтой Америк хүмүүс хос хосоороо явдаг, хөдөөний з...
  • Зочин 2016-02-15 12:45:37
    Мүүний шашны төлөөлөгч Б.Насанбаяр олон хүнийг Эрдэнэтэд Солонгосын Мүүний шашинд оруулж гадныхантай гэрлүүлж байсан хүн бидний хүүхдийг гэгээрүүлэх нь дээ
  • Идэрхүү 2016-02-15 12:45:08
    Би Муны шашинд элсэх гэсэн юм. Хэзээ элсэлтийн шалгалт эхлэх вэ, Насанбаяр аа!
  • зочин 2016-02-15 11:45:05
    Бага, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалтдаа ач холбогдол өгөөсэй.Үүнийг чинь их, дээд сургуулиуд биеэ даагаад хийчихнэ. Олон жил энэ ажилтай зууралдлаа...