Ж.Алба сэтгүүлчийг заналхийлж асуудалд орлоо
Энэ дэлхийн аваргад хангалтгүй оролцож гэртээ харихаар болоод байгаа Испанийн шигшээ багийн хамгаалагч Жорди Алба өнгөрсөн шөнө болсон тоглолтын дараа сэтгүүлчийг заналхийллээ. Тэрбээр Австралийн шигшээ багийг 3:0-ээр хожсоны дараах хэвлэлийн хурал дээр зогсож байсан сэтгүүлчийг заан “Дараагийн удаа би чиний толгойг тасдана шүү” хэмээн хэллээ. ДАШТ-нд муу амжилт үзүүлсэн Испанийн шигшээн хувьд Ж.Албагийн энэхүү үйлдэл нь нэрмээс болно хэмээн гадны хэвлэлүүд бичиж байна. Түүний ийм үг хэлэх болсон нь тодорхойгүй ч маш их шүүмжлэл дагуулж байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.