Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба шинэ стандарт мөрдөж эхэллээ
Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд нийтийг хамарсан арга хэмжээ, шоу тоглолт, спорт, уралдаан тэмцээн, гадаадын зочин төлөөлөгчийн хамгаалалтыг зохион байгуулахдаа овор хэмжээ багатай, хүн хүч хэмнэсэн, ард иргэдийн аюулгүй байдлыг хангасан зөөврийн төмөр хайсан хамгаалалтыг ашигладаг болсон байна.
Иймээс цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас нийтийг хамарсан арга хэмжээний үед хамгаалалт зохион байгуулахдаа төмөр хайсан хаалтыг ашиглаж үүргээ гүйцэтгэдэг болох гэнэ. Энэ нь  олон улсын жишигт нийцсэн ажил арга хэмжээний эхлэл болох гэнэ.

Удахгүй болох Үндэсний их баяр наадмын хамгаалалтыг энэ жишгээр зохион байгуулах ажээ.

Дашрамд дуулгахад, саяхан Чингисийн талбайд Барилга хот байгуулалтын яамны нээлттэй хаалганы өдөр, Хууль сахиулахын их сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээнүүд болсон билээ. Энэ үеэр аюулгүй  ажиллагааг зохион байгуулахдаа энэхүү стандартаар ажиллажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.