Сэжигтний буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад мэдээлэл өгөхгүй
Өчигдөр ШЕЗ, ХЗЯ, УЕПГ, ЦЕГ зэрэг хууль, шүүхийн байгууллагын төлөөллүүд «Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх, тулгамдсан асуудлууд» сэдэвт хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээс хэргийн сэжигтэн, яллагдагчийн эрхийг хамгаалахад чиглэсэн 12 заалттай зөвлөмжийг гаргажээ. Тухайлбал, хүнийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур баривчлах, цагдан хорих, удаан хугацаагаар хорьж цагдах зэрэг хүний эрхийг зөрчиж байгаа байдлыг таслан зогсоох. Өмгөөлөгчид үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломж олгох, мэтгэлцэх нөхцлөөр хангах. Цагдан хоригдогчийн эрүүл мэндэд анхаарах, нэр хүндийг хамгаалах зэргийг тусгаж өгснөөрөө ихээхэн онцлогтой аж.
 
Ингээд ШЕЗ-ийн гишүүн, шүүгч Б.Сарантуяа «Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх» тухай журам байдаг. Үүнийг нийслэл дэх цагдан хо­рих төв, баривчлах байр, аймаг, орон нутгийн цагдан хорих, баривчлах байр цаг­дан хорих бүх газарт хэрэгжүүлэх. Үүнд ШШГЕГ болон ЭМЯ-аас тогтмол хяналт, мониторинг хийж, цагдан хоригдогсдын эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангана гэж заасан байгаа. Мөн сэжигтний буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад мэдээлэл өгөхгүй.
 
Өөрөөр хэлбэл аливаа хэргийг шалгаж байгаа байгууллагынхан хэвлэлийн бага хурал зарлаж, тухайн хэрэг, сэжигтний талаар мэдээлэл хийдэг. Үүний дараа сэжигтний өмгөөлөгч «миний үйлчлүүлэгч буруугүй» хэмээн хэвлэлийн бага хурал зарлах тохиолдол маш их бий. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон олон нийтэд ч мөн хэргийн тухай, сэжигтний талаарх мэдээлэл сонин байдаг. Тэгвэл энэ үйлдлийг болиулах тухай заалт зөвлөмжийн төслийн тавдугаарт орсон байгаа. Зөвлөмж гаргагчид хэргийн сэжигтэн, яллагдагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг нэгэн зүйл нь түүний тухай олон нийтийн хэрэгслээр мэдээлэх гэж үзсэн гэв.
 
Мөн гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй тохиолдолд аливаа хэрэг, ялангуяа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл, гэм буруутай талаар олон нийтэд мэдээлэх, хэв­лэлийн бага хурал хийхийг хориглосон. Энэ нь үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байгаа хэмээв.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжээ 2014-06-24 04:43:29
    Хууль сайн муу янз янз л байдаг байх. Гэхдээ дарга нарт, баячуудад хэрэгждэггүй хуультай манай улсын хувьд шинээр хууль яриад хэрэггүй дээ. Хэдэн борчуудаараа л туг тахиж суудаг хуулийнханд өндөр цалин харамж бүүр ч хэрэггүй. Тэртэй тэргүй тэд чинь цалин