Малын хулгайчид баригджээ
Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан малын хулгайн гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ.

Сэжигтэн М.Ууганбаяр, М.Булганбаяр, Д.Сүхтөмөр нарыг мал хулгайлсан хэргээр Булган аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байжээ. Тэднийг Орхон аймагт “09-36” БУЛ улсын дугаартай ‘Тоёота приус” маркийн машинаар явж байхад нь саатуулан шалгахад бод малын мах тээвэрлэж явсан байна. Сэжигтнүүдийг Булган аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгч, тээвэрлэж явсан малын махыг хулгайн мах эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Мөн Орхон аймгийн цагдаагийн алба хаагчид, Архангай аймагт залилангийн  хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Т.Нямбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс залилангийн хэрэгт холбогдуулан хайж байсан М.Хишигбат нарыг баривчилж харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жагаа 2016-02-18 06:29:51
    манай эрдэнэтийн цагдаагийн газар маш ажилдаг шүү