Ч.Мөнгөндалай 5500 км зам туулахаас 1000 км-ыг нь туулаад байна
Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа залуу бол Ч.Мөнгөндалай. МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай энэ сарын 7-нд баруун хязгаараар 5500 км-ын урт аялалдаа гарсан юм.

Тэрээр өчигдөр 1000 дахь км замаа туулаад Баянхонгор аймагт ирсэн байна. Тус аймгийн засаг дарга болон залуучуудын холбоо угтан авч өөрсдийн чадах бүхий л зүйлээр тусалж байгаа бөгөөд аймгийн засаг дарга Ж.Төмөрбаатар, ЗДТГ-ын дарга Ш.Хүрэлбаатар нар 70 мянган төгрөгний хандив өгсөн байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь МЗХ-ны салбар холбоод хүлээн авч аймгийн удирдлагуудтайгаа холбож өгөх үдэж өгөх, дараагийн очих газарт нь мэдээлэл хүргүүлэх гээд чадахаараа тусалж дэмжиж байгаа мэдээллийг цаг алдалгүй өгч байгаа юм.

Замд явахад бороо, салхи шороо гээд байгалийн олон үзэгдэлтэй нүүр тулгарч байгаа ч Ч.Мөнгөндалайгийн биеийн байдал хэвийн аяллаа цааш үргэлжлүүлж зорьсон зорилгодоо хүрээд ирнэ гэдгээ хэлсэн юм. Бид цаашид Ч.Мөнгөндалайгийн талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдээлж байх болно.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.