"Эрдэс баялаг 2025" хэлэлцүүлэг зохион байгуулагдана
09.00 цагт: Уул уурхайн яамнаас жилдээ ганцхан удаа зохион байгуулдаг "Эрдэс баялаг 2025" хэлэлцүүлэг Корпорэйт /Баянгол зочид буудлын ард байрлалтай/ зочид буудалд зохион байгуулагдана.
 
09.30 цагт: Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэвдээр мэргэжлийн холбоод "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
10.00 цагт: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, KOЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Азийн сангийн төлөөлөгчид “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно.
 
11.00 цагт: Өдрийн сонины 2016 оны хоёрдугаар сарын 17 ны дугаарт болон мэдээллийн сайтуудаар гарч байгаа БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодсон талаарх нийтлэл, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийн талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт: ДЦС-4-ийн үр ашгийн дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол "Шангри Ла" зочид буудлын 1 дүгээр давхарын Paris Function Hall-д болно. Ёслолд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизутаны, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Төлөөлөгчийн газрын дарга М.Сато нар болон төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцоно.
 
14.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хагарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Хотын засаглалыг сайжруулах төслийн хэрэгжилтийн явц, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн, нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг батлах тухай, Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
 
14.00 цагт: УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаан “Хүний эрхийн үндэсний институт төлөвшил-15 жил” сэдвээр Төрийн ордны Г танхимд болно. Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцоно.
 
16.00 цагт: Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-аас “Pitch day” арга хэмжээг МТҮП-ын 302 тоотод зохион байгуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.