МЭДЭГДЭЛ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүйн дээр тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нийт интернэт хэрэглэгчиддээ сануулж байна.

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр:http://www.meds.gov.mn/data/SOBtsum.pdf
Бага боловсрлын сургалтын цөм хөтөлбөр:http://www.meds.gov.mn/data/1409/Tsum_booklet.pdf
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрhttp://www.meds.gov.mn/data/Suuritsum.pdf
БСШУЯ-ны 2015 онд хийсэн ажлын тайлан:http://www.meds.gov.mn/REPORT

Ойрын өдрүүдэд иргэн Э.Цэрэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хандаж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын тухай болон БСШУЯ, түүний харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль, коллежуудын хамтран хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэлийн бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг Мүүний шашин, шашны гаж урсгал гэх зүйлтэй шууд холбон тайлбарлаж, олон нийтийн санаа бодлыг зориудаар төөрөгдүүлж байна. Үүнд:

• Боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан. Одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явж байна. 
–УИХ-д өргөн бариад буй Дээд боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн өмчийн их сургуулийг хувьчлах тухай нэг ч заалт ороогүй. Харин их сургуулийн үйл ажиллагааг улс төрийн нөлөллөөс ангид байлгах, өөрөөр хэлбэл удирдах зөвлөлийн 60 хувийг эзэлдэг байсан төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчийн тоог хоёр дахин бууруулж, төрийн албан хаагч биш хараат бус төлөөллийг 40 хувьд хүргэхээр тусгасан. 
• Зөв, зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож үсэг хасан, үгэнд өөрчлөлт оруулсан. 
– 2011 оны 10-р сарын 05-нд тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын гарын үсэг зурж баталгаажуулсан Төрийн хэлний зөвлөлийн тогтоолоор эргэлзээтэй бичигддэг 700 үгийг журамласан. Түүнээс хойш ямар ч үг, үсгийн бичигдэх, хэрэглэгдэх дүрэмд өөрчлөлт оруулаагүй.
• Яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов? 
– Ор үндэсгүй, ташаа мэдээлэл. Иргэн Э.Цэрэн Улаанбаатар их сургуулийн Солонгос багшийн гаргасан Монгол хэлний тайлбар толийг сурах бичиг гэж андууран боловсролын байгууллагуудад одоо хэрэглүүлж байгаа гэж хардсан бололтой. Энэ нь БСШУЯ-д огт хамааралгүйн дээр төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ууд БСШУЯ-ны хэрэгжүүлж буй бодлогын дагуу Боловсролын хүрээлэнгийн эрдэмтдийн эрхлэн гаргадаг сурах бичгүүдийг сургалтдаа ашиглаж байна.
• Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах оролдлого хийсэн. 
– МҮОНТ-ийн Монголын мэдээ агентлаг, сурвалжлагчийн алдаатай үйлдлээс болж нийгэмд ташаа мэдээлэл түгээсэн нь шүүхээр тогтоогдож “ММ” агентлаг албан ёсоор уучлал хүссэн.

Иймд интернэт хэрэглэгч иргэд, ялангуяа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэн Э.Цэрэнгийн цахим орчинд удаа дараа нийтэлж, нийтлүүлж байгаа дээрх мэдээллүүдийн үнэн худлыг нягталж, судлан, сэтгүүлчийн болон, сэтгүүлзүйн ёс зүйн дүрэм, холбогдох хуулийг чандлан сахиж, соён гэгээрүүлэх үндсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийг хүсье.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээж 2016-02-21 13:46:53
    мүүний гаж урсгал шүтэгчээ зайлуул. боловсролоо цаашилбал нийгмээ эрүүл байлгая, ядаж байхад хүүхэд залуучуудын тархи угаахгүй байвал сайн байна.
  • zochin 2016-02-19 03:12:01
    монгол хэлээ олон оролдох хэрэггүй байгаа юмаа, би үүнийг нь дэмжиж байна!!!!!
  • gantugs 2016-02-19 03:07:10
    tseren ih muu hun, hunii muud durladag, muu aashtai, ih hurliin gishuun emegteichuudiin zurdiig face deeree tabichihaad hun tus bureer shuumjilsen bna le,
  • зочин 2016-02-19 01:32:24
    Цэрэн гэдэг хүн үнэн зүйл бичсэн байна лээ, монголын уран зохиолын хичээлийг хасах гэж оролдсоныг юу гэж ойлгох вэ, эрүүл мэндийн хичээл хаачсан бэ????????????...
  • ЯАМ ӨӨРӨӨ ШАШИН ОРУУЛСАН 2016-02-18 07:50:05
    МОНГОЛЫН ТВ ЭЭР ХҮРТЭЛ ЯРИЛЦЛАГА ӨГСӨНӨӨ НЕТЭД ИЛ ТАВЬСАН БАЙНА ЛЭЭ ОРОСУУД НЬ ЯАМНА ДАРГА НЬ ЯАМАН ДЭЭРЭЭ ХҮЛЭЭЖ АВААД ХАМТ ЗУРГАА АВАХУУЛСАН БХААР ТЭР ЦЭРЭН,,...
  • ОРОС 2016-02-18 07:29:02
    ШАШНЫ УРСГАЛЫГ ШАЛГАЖ ШҮҮЛГҮЙГЭЭР ОРУУЛЖ ИРЭН СУРТАЛЧИЛЖ БУЙ ДАРГА ХҮН БОЛ ТӨРИЙН ХҮН БИШ ХАРИН ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮДЭЭ ТЭР ОРОСУУД НЬ ИЛ ЗӨНДӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН БЛЭ...
  • 12 2016-02-18 06:51:19
    Магадгүй юм шүү. Хардах эрх нь Цэрэнд байгаа. Үнэхээр Яамны газрын дарга эмэгтэй нь мүүний шашинд үнэнч, олон жил энэ шашны сургаал номыг айлдаж, шашны шугамаар...
  • МЭДЭЭД 2016-02-18 06:37:18
    YOU TUBE BOLON FACEBOOK ДЭЭР УГААСАА РОН ХАББАРДЫН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ШАШНЫ УРСГАЛЫГ МОНГОЛД ОРУУЛЖ ИРЭН СУРТАЛЧИЛЖ БУЙ НАСАНБАЯР ДАРГЫН ЗУРАГ МЭДЭЭЛЭЛ БҮХ ЮМНУУД ...