Байгалийн өнгөт чулуу олборлохыг хориглолоо
Хэнтий аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаанаас байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Тус аймгийн хэмжээнд Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумдын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар өнгөт чулуу олборлож эхэлсэн байна.

Өнгөт чулуу нь байгальд хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалж байгаа нь хууль хяналтын байгууллагаар тогтоогджээ.

Ийнхүү хориглохгүй бол газар болон түүний хэвлийг сүйтгэх, түүнчлэн газрын гүнрүү ухаж чулууг олборлож байгаа нь малын бэлчээрийг талхлахаас эхлээд  байгаль орчныг сүйтгэх  маш их сөрөг үр дагавартай хэмээн  аймгийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дүгнэлт хийсэн байна.

Мөн өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдаж, худалдан авч, хадгалж, тээвэрлэж байгаа иргэдийг мэдээлсэн иргэнийг ГХУСАЗСЗ-өөс гаргасан журмын дагуу урамшуулахаар болжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lkhagva 2016-02-18 09:51:58
    UB hotiin delguuruuded hudaldaalagdaj baigaa chuluug yah yum medeelel ugvul yah yum
    59.153.115.115
    Мэдэгдсэн Хариулах
    • Ochir erdene 2016-02-19 02:23:20
      Shagnanashdee
      182.160.34.255
      Мэдэгдсэн Хариулах