MH370 онгоцны ослын талаарх таамаглал
Юуны өмнө үүнийг бичигч миний бие MH370 нислэгийн тухай одоог хүртэл олон нийтэд хүргэж байсан мэдээлэл баримт дээр үндэслэн нэгэн таамаглал дэвшүүлж байгааг сонирхон хүлээн авна уу.

Үүссэн нөхцөл байдал

- Энэ хэрэг явдал гарах болсон угтвар нөхцөл байдал нь бүр Малайз улс Францаас гурван шумбагч онгоц худалдан авах гэрээ хийгдэж эхэлсэн тэр үеэс тавигдсан гэж үзэж болно

- Энэ гэрээ хэлцэлд монгол эмэгтэй орчуулагчаар оролцсон бөгөөд хожим нь түүний ам насыг Малайз улсад хэрцгийгээр хороосон байдаг. Орчуулагч бүсгүйг Абдул Разак Багинда гэгч Малайзын ерөнхий сайд Нажиб Разактай биечлэн танилцуулж байсан бөгөөд түүнээс хойш шумбагч онгоц худалдан авах ажиллагаанд орчуулагчийн хувиар оролцсон. Өөрөөр хэлбэл орчуулагч болсон бүх процессыг сайн мэдэж байсан юм.
http://en.wikipedia.org/wiki/Murder_of_Shaariibuugiin_Altantuyaa#Relations_to_Razak_Baginda

- Гэрээний нийт үнийн дүн тэрбум орчим евро бөгөөд уг гэрээнд зуучлагчийн хувиар оролцсон Испанийн “Армарис” компани 114 сая еврог Абдул Разак Багиндагийн удирддаг компанийн данс руу шилжүүлсэн байдаг. Францийн Literation сонинд бичсэнээр түүний орчуулагч энэ гэрээний нарийн ширийн явдлыг олон нийтэд дэлгэхгүйн баталгаа болгож 500 000 ам доллар нэхсэн гэсэн байдаг ба мөнгө нэхэж сурдүүлдэг байсан тухай Багинда мэдүүлэгтээ дурьдсан нь дээрх мэдээлэлтэй таарч байгаа юм.
/http://sloone.wordpress.com/2009/03/04/french-newspaper-reveals-identity-of-altantuyas-alleged-assassins/

- Дээрх мэдээллүүдээс дүгнэхэд Малайзын ерөнхий сайд НАЖИБ РАЗАК тэргүүтэй ашиг сонирхолын бүлэг байгаа нь тодорхой харагдаж байна.

- Энэ гэрээний талаар бүгдийг мэдэх бөгөөд үүнийг улс төрийн тавцанд ашиглах сонирхолтой өөр нэгэн хүн байсан нь Малайзын сөрөг хүчний удирдагч Анвар Ибрахим юм. Гэвч түүнийг уг мэдээллийг ашиглах сонирхол нь илэрснээс хойш ялих шалихгүй зүйлээр шалтаглан шоронд хорьж байсан. Түүнийг эр хүнтэй ёс бусаар бэлгийн харьцаанд орсон гэсэн шалтгаанаар хамгийн их буруутгасан. Уг гомдолыг түүний туслах залуу гаргасан бөгөөд Анвар Ибрахим нэг ч удаа үүнийг хүлээн зөвшөөрч байгаагүй.
http://www.abc.net.au/news/2014-03-07/an-malaysian-court-overturns-anwar27s-sodomy-acquittal/5307456

- MH370 нийслэгийн нэгдүгээр нисгэгч Захири Ахмад Шах бол Анвар Ибрахимтай нэлээд ойр худ ургийн барилдлагатай болохыг ослын дараа явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд илрүүлснээ Малайзын Цагдаагийн газар 3 дугаар сарын 18-нд олон нийтэд зарласан. Эндээс харахад Анвар Ибрахим өөрийн хамаатан болох Захири Ахмад Шахад өөрийн мэддэг зүйлээ хэлсэн байх магадлалтай.
http://www.dailymail.co.uk/news/article-2583217/Revealed-Pilot-RELATED-jailed-Malaysian-opposition-leader-families-lost-relatives-threaten-hunger-strike.html



- Малайзын иргэний агаарын тээврийн MH370 дугаартай онгоц гэнэт хяналтаас алга болж сураг тасрахаас нэг хоногийн өмнө буюу 3 сарын 7-ны өдөр Малайзын цагдаагийн газар Анвар Ибрахимыг дахин баривчлан хорьж 5 жилийн ял төлөвлөсөнөө мэдэгдсэн.
http://www.abc.net.au/news/2014-03-07/an-malaysian-court-overturns-anwar27s-sodomy-acquittal/5307456

- Мөн хэдхэн хоногийн өмнө Малайзад сөрөг хүчний нөлөө бүхий төлөөллийн нэг нэр хүндтэй эрхэм хурдны зам дээр осолд орж нас барсан нь Малайзад амиа алдсан нь орчуулагч Монгол эмэгтэйн өмгөөлөгч Карпал Синкх байсан юм. Тэрээр Монгол эмэгтэйн аллагыг гардан гүйцэтгэсэн этгээдүүдийг сулласан явдлыг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хурлыг 6 сард товлосон байжээ. Энэ хэргээс гадна Карпал Синкх шумбагч онгоцны наймааны талаар ямар нэгэн зүйл мэдэж байсан байх бүрэн магадлалтай юм.
 
тайлбар - Үүнээс харахад ерөнхий сайд Нажиб Разак тэргүүтэй ашиг сонирхол нэгтэй бүлэглэл улс төрийн эрх мэдлээ хадгалахын тулд шумбагч онгоцны наймаатай холбоотой аливаа мэдээллийг нууцлахын төлөө юу ч хийхээс буцахааргүй байгаа нь илэрхий мэт.

Байж болох таамаглал

- Магадгүй MH370-ын нэгдүгээр нисгэгч энэ байдлыг нэг мөсөн нэг тийш шийдэхийн тулд, ялангуяа өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд онгоцыг барьцаанд авахаар урьдчилан төлөвлөсөн байхыг үгүйсгэхгүй.

- Онгоц Малайзын хилээс гармагц нэгдүгээр нисгэгч Захири Ахмад Шах засгийн газрын тэргүүнтэй эсвэл түүний хүмүүсийн аль нэгтэй холбогдож шаардлага тавьсан. Мөн онгоцны байрлалыг илрүүлж болох төхөөрөмжүүдийг унтраасан.

- Энэ байдалд цочирдсон хоёрдугаар нисгэгчийн эсэргүүцлийг хүч хэрэглэн зогсоосон, бүр амь насанд нь хүрэхийг завдсан байж ч болзошгүй. Юутай ч эхний удаад ухаан алдуулсан.

- Нажиб Разакийн талаас онгоц барьцаалсантай холбоотой шуугиан гаргахгүйн тулд бүхий л шаардлагыг ялангуяа Анвар Ибрахимыг цагаатгаж суллах, огцрох, буруугаа хүлээх гээд бүгдийг хүлээн авч байгаа илэрхийлээд ямар нэгэн байдлаар ятгаж онгоцыг буцааж Малайзад буулгахаар тохиролцсон байж болзошгүй юм.

- Хайгуулын ажиллагааны үр дүнд гаргасан нислэгийн замын зургаас харахад MH370 онгоц огцом эргэн нисэж дахин Малайзын агаарын хилд орсон байдаг.
 
- МН370 Малайзын хилд орж ирмэгц түүнийг байлдааны 3-4 сөнөөгч онгоц тосон ирсэн бөгөөд энэ үед онгоц дахин эргэж Малайзын хилээс гарахыг оролдсон. Гэвч байлдааны онгоцууд далайн зүгт нисэхээс өөр боломж гаргахгүйгээр шахаж эхэлсэн. Захири Ахмад Шахад анхнаасаа зорчигчдын амь насанд эрсдэл учруулах зорилго өвөрлөөгүй тул аль болох өөр улсын агаарын хилд орох оролдлого хийсэн.

- Үүнтэй зэрэгцэн 2-р нисгэгчийн гар утаснаас ирсэн дуудлага бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2-р нисгэгч ухаан орон сэмхэн дуудлага хийх гэж оролдсон. Үүнийг 1-р нисгэгч анзаарч дахин ийм үйлдэл хийхээргүй болгосон. Ямар ч нисгэгч нислэгийн үед гар утас хэрэглэхгүй. Тиймээс нисгэгчийн бүхээгт маш онцгой тохиолдол бий болсон байсан гэсэн ойлголтыг шууд төрүүлж байна.

- Саявтархан эрлийн багийнхан онгоц 12000 гаруй метр өндөр авсан тухай мэдээлсэн. Энэ нь БОИНГ 777 төрлийн зорчигч тээврийн онгоцны хувьд нисэж болох эрсдэлтэй дээд хязгаар юм. Нислэгийн хэвийн өндөр 10000м байдаг. Тэгвэл энэ үйлдлийг юугаар тайлбарлах вэ? Магадгүй цэргийн зориулалттай байлдааны онгоц ийм өндөрт МН370 –аас хамаагүй эрсдэлтэй байдалд орж болохыг 1-р нисгэгч мэдэж байсан. Гэвч энэ санаа нь амжилт олоогүй.

- Байлдааны онгоцууд МН370-г эх газраас холдуулан хүрэхэд хол, эрэн хайх ажиллагаа явуулахад төвөгтэй Энэтхэгийн далайн хамгийн гүн хэсэгт аваачин унагасан, эсвэл пуужингаар сөнөөсөн.

- Онгоцыг сураггүй алга болоод гурав дөрөвхөн хонож байхад Малайзын ерөнхий сайд өөрөө сайн мэдэж байгаа мэт онгоцыг осолдсон гэж зарлан зорчигчдын ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлсэн.

- Эхний 10-15 хоногийн турш хаашаа ниссэнийг тогтоож чадалгүй хугацаа алдсан. Эрлийн ажиллагааг аль болох урт хугацаагаар сунжруулах нь Малайзын засгийн газарт ашигтай байсан. Өөрөөр хэлбэл ослын үед дохио өгөх төхөөрөмж буюу хар хайрцагны цэнэг ажиллаж эхэлснээсээ хойш 30 хоногийн дараа дуусах нь хэн бүхэнд тодорхой байсан. Цэнэг нь дууссан учир эрлийн ажиллагааг шумбах төхөөрөмж ашиглан хийж эхэлсэн. Энэ ажиллагаанд ашигласан автомат шумбах төхөөрөмж болох Bluefin-21 -ын ажиллах гүн нь далайн түвшнээс доош 4200 метрээр хязгаарлагддаг ба илэрсэн дохио үүнээс гүнд байсан. Төхөөрөмжийг дахин програмчилж илүү гүнд орох боломжтой гэж мэдэгдсэн нь зөвхөн зорчигчдын ар гэрийнхнийг тайвшруулах гэсэн ядмаг арга байсан.

- Хар хайрцагных байж болох хоёр дохио хоорондоо 600 орчим км зайтай илэрсэн байсан нь онгоцны сүүлэн хэсгийг агаарт байхад нь буудаж гэмтээгээд өөрөөр нь унагах гэсэн оролдлого байж болох юм. Энэ үед онгоцны сүүлэн хэсэгт байрладаг 2 хар хайрцагны нэг нь салж унасан байх магадлалтай. Ингэснээр дохио хол зайтай 2 газраас илэрч хайгуулын ажиллагаа явуулах талбайг маш өргөн болгосон.

Сүүлийн үед мэдээлснээр эрэл хайгуулын ажиллагаанд 12 сая орчим ам доллар зарцуулагдсан боловч ямарч үр дүн гарахгүй байгаа учир хайгуулын ажиллагааг үндсэндээ зогсоож байх шиг байна. Энэ нь Малайзын Засгийн газрын тэргүүн Нажиб Разак тэргүүтэй хүмүүсийн хүсэж байсан тэр төгсгөл юм.

Хэрэв онгоцны хар хайрцаг олдож нөхцөл байдал миний энд таамаглсантэй төстэй байх аваас Хятад болон Малайз улсуудын харилцаанд ихээхэн том ан цав үүснэ. Учир нь энэ нислэгээр 150 хятад иргэн зорчиж явсан бөгөөд зөвхөн ашиг сонирхолоороо нэгдсэн бүлэглэлийн эрх мэдэл эд баялагаа алдахгүйн төлөө хийсэн бусармаг үйлдэл өөрийн улсын иргэдийнх нь амь насыг золиосолсонд гаргасныг Хятад улс таатай хүлээж авахгүй нь тодорхой юм.

Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.