Х.Тэмүүжин: Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан гаргах ямар ч үндэслэл байхгүй
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2016.02.19/ хэвлэлийн хурал зохион байгуулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаарх сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 
Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхтэй холбоотой олон төрлийн тайлбар, таамаг, маргаан яригдаж байгаа бөгөөд үүнд хууль зүйн үндэслэл, баримт бүхий тайлбар хийх шаардлага байгааг тэрээр хэвлэлийн хурлын эхэнд онцлов. Үүнтэй холбоотойгоор цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын санал зэрэг тавигдах шаардлага мөн эсэх, Улсын Дээд шүүхийн санал "санал" мөн эсэх, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэсэн гурван асуудлаар  хууль тогтоомжийн хүрээнд тайлбарлан, баримтуудыг олон нийтэд танилцуулах шаардлагатай хэмээн үзсэн байна.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4-т заасан “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэдэг заалтыг 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэлийг иш татан тайлбарласан юм. Тус тэмдэглэлээр хуулийн зүйл, заалтын утгыг тодорхой харж болох бөгөөд цэцийн шийдвэр, илгээсэн байгууллагын санал хоёр нь тусдаа. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалд эдгээр баримт нь хангалттай баримт, тайлбар болно хэмээн үзсэн байна. 
 
Мөн Улсын Их Хурлаас хүргүүлсэн Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэх талаар санал ирүүлэх хүсэлтийн дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хариу ирүүлсэн бөгөөд энэ нь "санал" мөн эсэх талаарх тайлбарыг хийлээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1-т Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрхтэй гэж заасан байдаг байна. Харин Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийг огцруулах эсэх асуудлын талаар санал илэрхийлэх талаарх хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй аж. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг анх 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан бол 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа уг хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох талаарх зохицуулалт байдаг. Харин эгүүлэн татах талаар ямар ч зохицуулалт байдаг бөгөөд ердийн хуулиар зохицуулаагүй харилцааг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэдэг. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” хэмээн заасны дагуу зохицуулна. Тиймээс энэ тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан гаргах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин тайлбарласан юм. 
 
Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүдийг хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа нь 2016 оны 01 дүгээр сарын 20-нд хуулийг хэрхэн хэрэглэх талаарх заавар бүхий албан бичгийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод эх хувийг илгээн, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нарт хувийг илгээснээрээ хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдан шийдвэр гараагүй байхад Үндсэн хуулийн цэцийн дарга дүгнэлт гаргах эрхгүй байна. Түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Үндсэн хуулийн цэцийн 3 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн хуулиудыг үйлчлүүлэхгүй гэсэн агуулга бүхий 2016 оны 01 дүгээр сарын 20-нд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн гарын үсэг бүхий албан бичгийг танилцууллаа. 
 
Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Харин 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын даргад эх хувиар, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын даргад хувилан илгээсэн  “Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг танилцууллаа. Сонордуулга маягийн уг албан бичгийг Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүний гарын үсэгтэйгээр илгээсэн нь холбогдох хуулиудыг зөрчин Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 3 дахь хэлбэрийг гаргасан болохыг Улсын Их Хурлын гишүүх Х.Тэмүүжин тайлбарласан юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бааатар 2016-02-22 10:51:27
    Энэ Тэмбүүжин солиорчээ. Жишэээ авья. Хууль зүйн сайд Тэмбүүжин дүү охин Сараатайгаа Хавайд амарч байлаа гэж бодоё.
    202.9.40.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Саку 2016-02-22 02:07:55
    Миний сайн ах Тээмка чи шүү, намайг ҮХЦ-ийн дарга болгоод өгөөрэй
    202.131.247.82
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2016-02-22 00:38:52
    Энэ Тэмүүжинг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. Юу ч мэдэхгүй гадаадаын хууль үсэгчлэж хуулбарласан хэрүүлийн алим. Ёс суртахуунгүй заваа эд.
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-20 18:37:28
    Тэмүжинг дэмжиж байна
    182.160.3.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-20 04:47:47
    Тэнгис кинотеатрын чанх хойно байрлалтай, засвар хийсэн 1 өрөө байр хөлслүүлнэ.Гал зуух тусдаа 8858-3333
    59.153.112.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэрэг алга 2016-02-20 02:27:28
    Долдой царайлчихаад байж байгаа нь . Энэ хүнийг хуулийн чиглэлээр ажиллуулж болохгүй ээ
    202.179.28.119
    Мэдэгдсэн Хариулах
  • pkxny 2016-02-19 13:58:38
    ҮХЦ гэж Тэмүжинг хэлдэг юм байна л даа. Түүнийг даргаар нь тавьчихбал монгол улс яах бол?
    182.160.37.206
    Мэдэгдсэн Хариулах
    • Бор 2016-02-20 03:28:06
      Энэ нэг таг хамарласан юм нэг их өөрийгээ үндсэн хууль гээд бодчихдог юм уу.
      122.201.31.200
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-19 08:36:39
    Huuli zorchoogui gej tarhi ugaahaa bolioch. Buhniig gartaa hiih gesen bodlogo yavj baigaag bugd harj baina. Tsetsiin dargiig ogtsruulaad Gonchigoogoo tavih uu. ...
    203.91.119.101
    Мэдэгдсэн Хариулах