Их сургуулиуд босго оноогоо хэдээр тогтоосон бэ
Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Харин өнгөрөгч даваа гарагаас 2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон  даяар эхэлсэн. Бүртгэл  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдэгдээд буй. Тэгэхдээ бүртгэлийн хугацааг ямар ч тохиолдолд дахин сунгахгүй гэдгийг хэлсэн.

Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгдөг болсон бөгөөд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх эрхтэй болно. Тэрхүү оноондоо хүрэхгүй бол элсэлтийн шалгалтуудаа өгнө гэдэг бүтэхгүй асуудал болно.. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм.

Ингээд ЭЕШ-аа өгсөн элсэгчид авсан онооныхоо дагуу харьяалагдах сургуулиудад бүртгүүлэх учиртай.  

Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг байна. Тухайлбал, МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620  гэх мэтчилэн босго оноогоо тогтоосон байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-02-21 07:58:40
    Áîñãî îíîîãîî íýìæ ñóðãóóëü ñóðãóóëü øèã áîëæ çîõèõ ò¿âøèíû ìýäëýã îëãîìîîðîî